Шинэ блогийн хаяг:
http://pigletbn.blogspot.com

2009-1-4
Өмөлзөөл...

ЗА залуусаа 2009 оны хамгийн анхны ням гаригийн мэндийг хүргэе!
Блог дээрээ бичлэг оруулах гээд оруулангаа алдаал байж байтал нэлээн удчихлаа. Тэгэхээр анхны бичлэг гэдэг утгаар нь 2009 он бол шинэ эхлэл болж миний хувьд мааш олон өөрчлөлтийг авчирна байх гэдэгт итгэлтэй байнаа. Юуны өмнө дараах хэдэн муу зуршлыг хаяж үгүй болгоно гэж амламаар байна. / Блогчидынхоо өмнө амлачихвал амлалтдаа хүрэх нэг түлхэц болох байх гэж найдаж байна шүү/
  1. Хэт их унтдаг зуршлаас татгалзана. - Үнэндээ бол би сүүлийн 2 сар маш их унтсан. Зохих хэмжээнээсээ илүүгээр сүүлийн хэд хоног ярих ч юм биш хичээл, шалгалтгүй л бол доод тал нь 11 цагт босох болсон. Үүнээс болоод өдөр маш хурдан дуусчихдаг. Жишээ нь хоолоо хийчихлээ ком дээрээ суулаа цаг харлаа шөнийн 1 цаг гэээл Сүүлдээ бүр өвөл бол миний ичээний улирал юм уу да гэж хүртэл бодсон.
  2. Залхуурах зуршил - За энэ талаар хэлэх ч юм биш. Аливааг хийж бүтээх creative, шаргуу бөгөөд хөдөлмөрч зангаа хэзээ ч юм гээчихсэн байна лээ. Бусдаас түрүүлж нэг алхмын урд явах хэрэгтэй гэдгийг одоо өөртөө сайн сануулж шаргуу хөдөлмөрлөхгүй бол өнгөрсөн жил шиг хийж бүтээсэн зүйлгүй өнгөрөхийг би тэвчихгүй бас өөрийгөө уучлахгүй. Үнэндээ бол 2008 онд би юу хийж бүтээв ээ гээд л сүртэй гарчиг тавиад бичлэг оруулна гэж бодсон ч өөрөөсөө иччихсэн хэхэ
  3. Цаг баримтлахгүй, мартамхай , хойшлуулагч зуршлаас  сална- Товлосон цагтаа очдог, хичээлээс хоцордоггүй, цагийн юмыг цагт нь хийдэг болноо хө дээр нь хойшлуулах!!! . Ингэж ч өөрийгөө чөлөөтэй тавихгүй шүү
  4. Өөртөө тавьсан амлалтдаа хүрдэггүй - Өдийг хүртэл хэдэн амлалт өөртөө өгөөд хэдийг нь биелүүлээгүй бол? бодож үзээгүй юм байна. Гэхдээ ахиц гарч байгаа өөртөө нэг баяр хүргээд үнсчи
  5. Төлөвлөгөөгүй амьдралаас татгалз наа хөө - Аав өглөө надад юу гэсэн гээч бүгд л өөр өөрийнхөө замаар амжилтад хүрэх нь хүрээл урагшлаал явна. чи тэр дунд мартагдана эсвэл цуг урагшлана эсвэл хаягдана гэсэн   Би ямар ч байсан урагшлан аа. Өнөөдрийг хүртэл хайж байсан мөрөөдлийн хүсэж тэмүүлэх мэргэжлээ мэдсэн. Одоо сурч байгаа маань биш л дээ гэхдээ түүнтэй маань холбоотой. Би залуу байна сурч эзэмшиж чаднаа.
  6. Түргэн уур түүнээс гарах аашыг дарнаа өөр ямар нэг арга зам олох хэрэгтэй - Найз нөхдөдөө гаргаад байдаггүй ч ээж аавдаа гаргах гээд байх  болсон энэ ч муу шүү.
  7.  
за тэгээд одоогоор санаж байгаа зүйлээ биччихлээ. Хожим санавал засаад явна даа хөө тиймээ?
* нээрээ хомхой долоочихсон амаа нээж ч болохгүй хааж ч болохгүй инээж ч болохгүй хэцүү байнаа. Ямар сайндаа юм ярихын оронд  өмөлзөж суухав. Би уг нь амаа арчилгүй гадуур дотуур гүйгээгүй л юмсан яаасан юм болдоо. Нээрээ хүнүүсээ Монолизагийн уруулыг 25 жил зурсан гэх юм. Миний уруулыг хэдэн жил зурах бол гэсэн ккк

Бичсэн: piglet | цаг: 01:44 | Болор сав
Холбоос | email -ээр явуулах | Энэ бичлэгийг нийт 553 удаа уншсан. Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


Хөөрхөншд. batting eyelashes
Бичсэн: Angaahai цаг: 10:50, 2009-1-6 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant