Шинэ блогийн хаяг:
http://pigletbn.blogspot.com

2009-02-16
Монгол залуус
Тв үзсэнээс  их юм болох юмаа. за тэр яахав. Цаана чинь  ингэж байна... Солонгос кино ихээр үзэх болсоноор Монгол хүүхдүүд өөрийн орны өв уламжлалаа мартаж соёлын дайралт ч гэнэ үү тийм юм болоод урд хөршөөс эд материалын хамааралтай харин оюун санааны хувьд Солонгосоос хамааралтай болчихсон гэнэ. Тийм ч учираас охид нь Солонгос эртэй сууж амьдын тамд унаж залуус нь хөдөлмөрч боол нар болцгоосон... охид залуусын хувцаслалт, үс засалт  нь хүртэл тэр чигтээ солонгос болсон. Энэ маягаараа яваад байвал аливаа улс орон мөхөх аюултай гэнэ. /Телевизийн 20 цагийн мэдээний хэсгээс дурдав. Би тоть биш учраас зарим нэг зүйлс зөрсөн дутсан байх магадлалтай/  Үүнийгээ дэмжсэн хоёр гурван иргэний яриаг хавсаргачихжээ бас.

Энэ мэдээг явуулагч Тв нь бодоод байхнээ  солонгос кино бага гаргадаг юм байна. Саяны өнгөрсөн хагас сайнд байх аа НАрны охин гэдэг солонгос кино  гарч бараг л манай ангийн бүх охид түүгээр сэтгэл санаагаа хөглөж тэр киногоор зарим авгай нар амьдарсан байх. Үнэхээр бидний сэтгэл зүрхийг Солонгос кино хөглөж эзэмдэж байсан үе Өвлийн хайрын дуу. Цэцгийн хүлэмж Би чамд хайртай гээд л тэдгээр киноноос эхлэлтэй санагдаж байна. Үнэхээр Солонгос кино Монгол хүнийг устгаж байна гэж үү?.... би нэг л санал нийлэхгүй байна. Магадгүй энэ мэдээгээр гарсан Солонгост автагдсан залуу үеийнхэний нэг нь би байх.
Тэгвэл Солонгос кино бидэнд юуг өгсөн юм бол? /Зөвхөн миний бодол шүү/
- Уба, ажима аюгүүү Чанвуу  ажа ажа амжилт гээд л баахан үгс орж ирсэн. Чамирхах болсон. Гэхдээ энэ дундаас хамгийн авууштай нь " ХАйртай шүү" гэдэг үгийг бид ихээр хэрэглэдэг болсон.
+ Киноны гол баатар бүсгүйчүүдийг дуурайж эхэлсэн. Үнэндээ бол моод монголоор дуусдаг байсан шүү дээ
- Цаг хугацааг ч сайхан гарздсан биз дээ
+Солонгосруу маш ихээр хүмүүс явах болсон. Эргээд энэ нь эерэг өөрчлөлтүүдийг авчирсан нь давамгай гэж би боддог
-Солонгосчуудыг кинон дээрх шиг нь төсөөлж олон ч хүмүүст монголчууд хулхидуулсан
+Солонгос орныг илт сонирхох болж олон мянган залуус тэтгэлэгт хамрагдан хувиараа ч болсон явах болсон.
-
+


За тэгвэл эсрэгээр нь Америк холливуудын кино кино одууд бидэнд яаж нөлөөлж буй юм бол?
Солонгосоос ялгаатай юу?
Бид ямар кино гарч байгааг харж өөрчлөгдөж эсвэл тэр улсруу нь сүжрэн гүйлдэх махан толгойтнууд юм уу?
би тэгж бодохгүй байна. Би тийм гэж бодохыг ч хүсэхгүй байна.

Монгол залуус өнөөдөр зорилго тавиад хөдөлмөрлөж байна. Монгол залуус өнөөдөр дэлхийн боловсрол, чадварыг эзэмшихээр суралцаж байна. Монгол залуус дэлхийн томоохон байгууллага корпорацуудад гологдолгүй ажиллаж чадаж байна. Монгол залуус өнөөдөр сайн санааны үйлс, буяны ажил, байгаль орчиноо хамгаалах аянд нэгдэн хамтаараа бүхнийг бүтээж байна. Монгол залуу дэлхийг тойрон аялаж Монгол залуус дэлхийн өндөрлөгт гарч Монгол залуу олимпын медаль авч Монгол залуус дэлхийн сонгодогуудтай зэрэгцэн урлагт хүчин зүтгэж Монгол залууг шүтэн биширж ч байна.
Би монгол залуусыг өнгөрснөөс суралцаж энэ нийгмээ мэдэрч чаддаг, боловсрол ур чадварын төлөө махран зүтгэдэг ирээдүйдээ итгэдэг улс орноо хөгжүүлэх чин эрмэлзлэлтэй өөртөө итгэлтэй авьяаслаг  шинийг санаачлагч өөрсдийн гэсэн үзэл бодол итгэл үнэмшилтэй манлайлагч нар гэж боддог.
Одоо байгаа монголыг цоо шинэ өндөр хөгжилтэй Монгол болгон өөрчилөх шинэ эринд ойртож  өдөр ирэх тусам өөрчлөн шинэчлэлт, хөгжил дэвшил бий болж байгаа дээр нь энэ улс энэ нийгмийн сэтгэлгээ залуу сэтгэлгээгээр сэлбэгдэж  байгаа гэдэгт итгэдэг.
Өнөө үеийн залуус өөрчлөлтийг авчирдаг өөрчлөлтийг бий болгодог бас бүтээдэг хүмүүс.
Би итгэдэг.
Бидний үеийн залуус ийм л хүмүүс.

 

Бичсэн: piglet | цаг: 19:47 | Амьдрал үргэлж сайхнаараа
Холбоос | email -ээр явуулах | Энэ бичлэгийг нийт 501 удаа уншсан. Сэтгэгдэл(3)
Сэтгэгдэл:


ter kinonuudiig ni uzeh yamsan, TV-tei ch boloosoi,

tv aimar goy,tv aimar goy

he he

Бичсэн: galbaatar цаг: 21:05, 2009-02-20 | Холбоос | |


sancho
ter ch unen shu
solongos kinogoor zondoo hun amidarch tosoololo avch bna doo. tegeed amidral kinonoos oor gedegiig martchih um. baga gargah heregtei
Бичсэн: Зочин цаг: 18:27, 2009-02-18 | Холбоос | |


Иччихлээ blushing Нэрээ хичээхгүй бол...
Бичсэн: xvv цаг: 22:20, 2009-02-16 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax