Шинэ блогийн хаяг:
http://pigletbn.blogspot.com

2009-03-30
Гэнэт дургүй хүрэв
Гэнэт ухаан ороод сэрээд харсан би ганцаараа сууж байх бололтой юмаа.
Өнөө муу пиглет чинь хичээлдээ анхаарал тавиад мөнгийг нь төлж байгаагийнх сураад гарьяа гэж бодоод байдаг болсон юм. Нэг хичээлийн даалгавар хийх гээд ухантаад сууна. Ганцаараа...
Хамтран ажиллаж бүгдээрээ санаа оноогоо солилцоод нэг үр бүтээлтэйхэн шиг зүйл гаргах гээгүй юм бол яах гэж баг гэсэн нэр зүүгээд багийн гишүүд болцгоодог юм бэ. Зүгээр л би ганцаараа эсвэл тэрэнтэй цуг хамтарч болно шдээ.
Баг юм чинь гээд хамтарч хийе гээд хэдэн сэтгэл санаа толгой хоёр нь хэдэн тийшээ харчихсан нөхдүүдийг цуглуулаад суусан гараас юу ч гарсангүй. Харин ч бүр шал дэмий зүйлд дуудаад энэ муу ягаанаа гээд би муу нэр зүүх бололтой. Сурчихаж дээ эцэст нь ганцаараа сууж гараас гаргасаар байгаад.
Уг нь өөрөө гардаж сайныг нь муутай нь хийж байвал толгойд үлдэцтэй гарт ормоор баймаар тэгэхэд энэнээс хуулаад биччихэж болно тэр нь хурдан, за энийг өгөөд аргалчихьяа, чи хийчих , за тэр л хийнэ биз, надад хамаагүй гэсэн хандлага хаанаас нь ч гарч ирэх юм. Өнөөдрийг эсвэл өчигдрийг аргалсаар маргааштай дараагийн боломжыг угтах юм. Тэгсэн хирнээ тэрийг яаана, энийг яаана чадахгүй бүтэхгүй гэх. Оролдоод үзэх гэж ганц ч хуруугаа хөдөлгөхгүй байж шантрах. Хийгээд чадаад гараад ирсэнд нь атаархах бүр доромжилох.
Үнэхээр юу бодоод зүгээр л амьдраад байдагийг нь би ойлгохгүй юм. Яахав хааяа даа юм хийхгүй, хийх ёстойгоо ч мэдэхгүй үе байдаг. Би ч тэгдэг. Гэхдээ мөнхийн тэгж явна гэдэг яав ч утгагүй.
Бусдад ийм байгааг нь хэлээд нэмэргүй. сайн санасандаа тэглээ гэж лав бодохгүй.
Тэгсэнд орвол өөртөө л хэлж явьяа өөрийгөө л зэмлэе. өөрийгөө л хүмүүжүүлье . Ай хөөрхий
Бүх зүйл хэнд ч хамаагүй бас хэрэггүй байсан бол хичнээн сайхан. ЗҮгээр л сүнс шиг хаа сайгүй нисээд л ...
Гэтэл бид чинь амьдраад , ямар нэг зүйлийн төлөө тэмүүлээд байгаа ухаантай ш дээ.
Би лав зүгээр нисэж яваад үхчихмээргүй ядаж утга учиртай нисчихмээр бүр үхчихмээр санагддаг юм.


Бичсэн: piglet | цаг: 19:24 | Бодмоор...
Холбоос | email -ээр явуулах | Энэ бичлэгийг нийт 359 удаа уншсан. Сэтгэгдэл(6)
Сэтгэгдэл:


Манайхан угаасаа багаар ажиллаж чаддаггүймаа. Тэгэхээр өөртөө л найдахаас өөр юу байхав. Баг дотроо ахлагч нь болох гээд, эсвэл их юм мэддэг болох гээд, өөрийнхөөрөө дайраад, өрөөлийн санааг үгүйсгэх гээд түмэн бэрхшээл тохиолддог юмаа.Тэглээ гээд уурлаж бухимдах шаардлагагүй ш дээ. Өөрийнхөөрөө хий. Амжилт чинийх байх болно.
Бичсэн: gereltuya цаг: 13:24, 2009-03-31 | Холбоос | |


hun ooroo ooriihoo toloo l amdardag gess. uuniig hatuu sana! geel hehe.
Бичсэн: Зэрэглээ цаг: 13:15, 2009-03-31 | Холбоос | |


амжилт шүү!
Бичсэн: Зочин цаг: 21:09, 2009-03-30 | Холбоос | |


зүгээрээ хө big grin
Бичсэн: dao цаг: 20:16, 2009-03-30 | Холбоос | |


Баярлалаа Дао ;)
Тийм дээ... тэд надад түй ч хамаагүй tongue
Бичсэн: piglet цаг: 20:09, 2009-03-30 | Холбоос | |


өөртөө л итгэ тэр чамайг хэзээ ч хуурахгүй бусад нь тоохчгүй хуурч л орхино. big grin ганцаараа хий тэд яаж амьдрах нь чамд түй ч хамаагүй шүү дээ. ямар хамт амьдрах гэж байгаа биш tongue гол нь бүү бухимд гэх гээд л байналдаа учир нь тэгснээр ганцхан чиний л эд эс үхнэ тэднийх бол яах ч үгүй cool
Бичсэн: dao цаг: 20:07, 2009-03-30 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax