Шинэ блогийн хаяг:
http://pigletbn.blogspot.com

2009-02-10
Баленчын баярын хандмаа



За
Хаврын эрс дулааралтай нарлаг өдрийн мэндийг хүргэе .
Сайн сууцгааж байгаа биз дээ
Пиглет нь ханиад хүрээд тэрэндээ хэд хоног түүртээд баларсан л юм боллоо. Одоо овоо гайгүй болсон тул өрвийчөөд комоо асаагаад сууж байна.
 
Тэгэхээр 4 хоноод Баленчын баяр болох гэж байна. Хайртай хосууд баяртаа бэлдээд  хайраа илчилэх нэгэн нь школадаа хайлуулаад л байж байна уу хэ хэ хэ. Баленчын баярын уур амьсгалыг хэдэн рекламууд л оруулчих юмаа. Мобиком нь бе чамд хайртай-247 , юнител нь I love you-143 гээл нээх адилхан. Аа тийн бас Swatch цагний реклам байна. За тэр Баленчын баяр яахав жилийн жилд л надад хамаагүй эд байсан юм. Яг тэр өдөр чинь Хандмаа болох бэлтгэлээ хийдэг байхгүй юу . Яадаг вэ гэж үү ммм.... эхлээд ингэдэг юм .
  1. Оршил: ХҮмүүс ярьж эхлэнэ. Ёоооох... хосуудын баяр боллоо гээл тэгэнгүүт Нээрээ болох гэж байгаа юм байна шд. Яая дөө.... нөгөөх нь баяраас өмнө партнертай болоод бут авна аа гээл . Баленчын баярын сюрприз зарлалаа, тэдэн хувийн хямдралыг бас тэр нэг оргилуун дарстай бэлгэлнэ.
  2. Бэлтгэл үе: /зурагтаар/ за ингээд Баленчын баяр болох гэж байгаатай холбогдуулан телевиз үзэгчиддээ зориулан Баленчын баярын түүхийг сонирхуульяа.... "эхлээд ингээд нэг эрэгтэй бас нэг эмэгтэй байж гэнэ. Тэгээд явж байтал гэрлэхээр болоод гэрлүүлдэггүйн, уур нь хүрсэн хоёр нэг Баленчыг дарамтлаж байгаад гэрлэлтээ батлуулсан юм гэдэг. Тэгсэн өнөөх Баленчыг нь төрд тэрсэлсэн хэргээр цаазаар авчихсан гэсэн . Тиймээс түүний дурсгалыг хүндэтгэн энэхүү өдрийг Баленчын баяр нэрийдэн дэлхийн дурлалт хосууд тэмдгэлдэг болсон юм гэдэг. ум маани бад ми хум Бум сайн амгалан болтугай.
  3. Ид үе: Хаа сайгүй гэгээн Баленчын баярын мэнд!!! Сарнай зарж байна школад дууссан гээл . Утас энэ тэр хальт дуугараал мсж энэ тэр ирээл аягүй хөөрхөн "Би чамд сайн ... " гээл тэгэнгүүт өнөөх чинь итгэхгүй синдром нь хөдлөж байна гээл тоохгүй энэ тэр. Тэгээл гадаа гарах юм бол энд тэндгүй бүх насны хоёр хун ууд сарнай энэтэр хаа сайгүй... зарим эрчүүд " энэ өдөр чинь эмэгтэй нь хайраа илчилж школад бэлгэлдэг байхгүй юу" гэж мэдэмхийрээл нууцхан горьддог байх шүү. Тэгсэн яав нөгөө талд бас нэг эмэгтэй нөхдүүд санаашираал....   .  За ингээд ирэхийн алдад зурагт, компьютер, утас бүгдийг унтрааж хөшигөө хаагаад /горьдлого байвал утсаа нээлттэй орхиноо/ нүдээ аньж орон дээрээ тэрийж хэвтэж байгаад орой болохын алдад лаа асааж хүслээ шивнээд цагаан будаа сүүтэй хийж идээд нам унтааский!
  4. Төгсгөл: Хэд хоногтоо ядарч байсан бол жинхэнэ өөрөө өөрийнхөө Би-г олж аваад сайхан амарчихсан учираас толгой тархи сэргэлэн, цагаан хоол идсэн тул бас ч үгүй ходоод гэдэс хөнгөн шинэ өдөр тул наран мандчихсан. Нарлуу харж нэг мишээчихээд л найз залуу, бүсгүйтэй найзууд дээрээ очиж Баленчын баярын сонин сонсохоор чавхдана шүү дээ.
Ай хөөрхий Баленчын баяр аа гэж.....


Бичсэн: piglet | цаг: 10:32 | Миний өдрүүд
Холбоос | email -ээр явуулах | Энэ бичлэгийг нийт 426 удаа уншсан. Сэтгэгдэл(13)
Сэтгэгдэл:


тиймммүүү! Би тэгүүл чиклаад авч пологтноо Хэхэ зарим найз нар 13нд синглүүдийн баяр болоод тэндээс добл болж аваад 14нд нь баленчын баяр тэмдгэлдэг гэнэ шүү хэхэ
tongue
Бичсэн: piglet цаг: 15:22, 2009-02-12 | Холбоос | |


ene bayariin nuutsaas zadlahuu?
mani n oortoo zurh avahjaashd
Бичсэн: donika цаг: 16:13, 2009-02-11 | Холбоос | |


хэхэ хөөрхөн хүү вэ tongue Мохин майр хоёр ярихгүй гэв үү дээ.... харж л байя...smug
Тэр чинь харин сайхан санаа байна. Гэхдээ Баленчын баяраар бууз хийж магадгүй гэсэн сураг байна кк тэрний дараа долоо хоногт салхинд гарнаа...
Бичсэн: piglet цаг: 22:17, 2009-02-10 | Холбоос | |


Энэ аялал болвол салхинд гаръя л гэж бодож байна.
http://welcome2mongolia.blog.banjig.net/post.php?blog_id=1908&post_id=139194
Энэ хавар дахиж охин мохин, хайр майр ярькүй гэж шийдсэн.
Хайртай охидуудаа холхон шиг бараадаад л дагаад баясаад явжийя. Балинчийн баяраар догдлол энэ тэргүй сайхан агаарт өнгөрөөнөө happy
Бичсэн: xvv цаг: 22:12, 2009-02-10 | Холбоос | |


ккк хөөрхөн хөөрхөн 10 жилд чиклаад хайлуулдаг баатрууд болоод тэгээд өөрсдөө хуваагаад идчихэж билээ tongue
нээх лаг романчик юм бодож олох хэрэгтэй байх тэ love struck
Бичсэн: piglet цаг: 21:50, 2009-02-10 | Холбоос | |


янзүрийн юм сонсогдоол байхым...
яадаг юм байгаан бөө мэд...
ямар жиклаад хайлалтай нь биш...
яанадаа жоохон хүүхэд шиг... blushing
Бичсэн: Friska цаг: 21:48, 2009-02-10 | Холбоос | |


Тийм үү... тэгүүл харин өөр шүү tongue
янз бүрийн л юм цаад нетэд чинь байхым байна лээ шдээ big grin
Бичсэн: piglet цаг: 21:45, 2009-02-10 | Холбоос | |


би хандмаа бишийшттт tongue
Бичсэн: Friska цаг: 21:44, 2009-02-10 | Холбоос | |


Хандмаа нарын бүлэг байгуулах уу tongue
Бичсэн: piglet цаг: 21:43, 2009-02-10 | Холбоос | |


ккк..яадым байгаам билээ tongue
Бичсэн: Friska цаг: 21:36, 2009-02-10 | Холбоос | |


Гоё гоё бэлэг аваарай winking
Бичсэн: xvv цаг: 19:17, 2009-02-10 | Холбоос | |


Хэхэ big grin амьдрал үргэлжилээд л байна. Баяр болохоос нь өмнө Гэгээн хайрын баярын өдөр гэдэг утгаар нь нэг бичлэг оруулна гэж бодож байгаа.
Бичсэн: piglet цаг: 18:47, 2009-02-10 | Холбоос | |


энэ баярын талаар сая л мэдэж авлаа, иймэрхүү зүйл болдог байх нь ээ.

Амьдрал үргэлжлээд л байгаам байна даа
Бичсэн: galbaatar цаг: 13:15, 2009-02-10 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax