Шинэ блогийн хаяг:
http://pigletbn.blogspot.com

2009-03-07


Дандаа л чи инээж байх юм. Тийм сайхан байна уу?
Үгүй ээ
Аан.Чамайг би их жаргалтай хүн гэж боддог.
Тэгж харагддаг байх.
Чи хүчээр тэгж инээнэ гэж байхгүй. Тэгэхээр чи жаргалтай?
Хүчээр ч бас инээж байсан нь дээр. Бусдад таалагдана.
Чи тэртэй тэрэнгүй бусдад таалагддаг. Зарим нь бүр атаархдаг
Магадгүй ээ.
Чи лав ганцаарддаггүй байх аа?
Тийм үе байдаг.
Хэзээ?
Ихэнхидээ. Тэр яг л миний амьдрал шиг
Мэдээж ганцаардахгүй үе бий биз дээ?
Байлгүй яахав. Ганцаардахгүй байх амархан
Яаж?
Нууц
Надад хэлчих л дээ
Би ч мэдэхгүй
Хэн мэддэг юм бэ?
Хэн ч мэдэхгүй
Тэгвэл жаргалтай үе б...
2009-03-05

Надад гунигтай байхыг нь харахыг хүсдэггүй нэг хүн бий.
Нартай хамт мишээж байхыг нь харахыг хүсдэг...
Бид хоёр бие биенээ маш сайн ойлгодог.
Дэндүү сайн найзууд юм уу гэвэл үгүй.
Найзууд хэрэг үү гэж асуувал бас л эргэлзээтэй...сэтгэлийн дэм  хэрэгтэй үед ямагт байж байх тийм л хүн.
Бидний ярилцдаг зүйлс хоёр гурван сэдвийг тойрон эргэлддэг бидний сэтгэлд орших тэр орон зай бодит амьдралын багахан зайг эзэлдэг.
Тэр л орон зайд бид хоёр нэг нэгнээсээ хэзээ ч салшгүй, нэг нэгнээ хэтэрхий сайн мэдэх найзууд байдаг.
Тэнд биднээс өөр хэн ч үгүй
Тэнд бас бид хоёр баяртай
тэнд бас ...
2009-03-03
Тэгээл ийм гоё дуу байж байх юм. Надад гоё дуу гэдэг нь үг нь ч ая нь ч дээр нь дуучных нь хоолой нь ч гоё байвал сайхан санагддаг. Ер нь ийм дуу сонсож явахад гэмгүй. Энэ дууны үг нь хүртэл гоё.
Gotta be somebody for me




"Gotta Be Somebody"

This time, I wonder what it feels like
To find the one in this life, the one we all dream of
But dreams just aren't enough2
So I'll be waiting for the real thing, I'll know it by the feeling
The moment when we're meeting, will play out like a scene
Straight off the silver screen
So I'll be holding my breath, right...
2009-03-02
Гэнэт дулаарсан даваа гаригийн мэнд хүргэе та бүхэн сайн биз дээ?
Пиглет ок өнөөдөр жаал тэнэв. Гоё дулаахан байсан болохоор ... бас дэлгүүр хэсэв нэг юм хайгаад дараа хайж байгаа юмныхаа зургийг оруулж та нараас бас сураглана. Хавар намартаа орох бэлтгэлээ хангаж буй бололтой хүмүүс ч зөндөө л байна.

За энэ бишээ гол зүйл нь.

Ёоо өөртөө уур хүрээд сууж байна. Байсгээл блог ертөнц хувцас загвар мэдээ мэдээлэл рүү давхиж орчихоод хийе гэсэн гол юмаа хийхгүй юм. энэ бие чинь одоо минийх юмуу энэ ком-нх юмуу. Яахаараа дандаа л ингэж байдаг байнаа. Тэгээл юм л бол хойшлуулах санаа гарч ирээ...
2009-02-27
Найзуудаа сайхан шинэлсэн үү?
Пиглет нь сайхан шинэлсэн.
Жил жилийн цагаан сарыг тэмдгэлж өнгөрүүлдэг ч дурсамж бүхэн нь ард орхигдсон бололтой.
Блогтой болсных  ухаарал хайрласан мөчүүдийг энэ сайхан цагаан сарынхаа дурсамжтай хамт тэмдгэлж үлддэг юм уу даа гэж бодлоо.

Цагаан сарын битүүний өдөр өглөө эртлэн босож хичээлдээ явчхаад битүүлгээ бэлдэхээр ханцуй шамлан орсон доо. Эхлээд ээждээ тусалж ойр зуурын юмаа цуглуулаад тэр өдөржингөө л гал тогоонд өнжсөн. Ойрын хэдэн хоногт ч гал тогоо л миний өрөө юм шиг танил сайхан боллоо доо. Битүүлж дуусаад аав ээжтэйгээ уламжлал ёсоороо мор...
2009-02-21


За эхлээд нээх сайхан инээгээдхий
ХО ХО ХО
за тэгэхээр шинэ болон шинэхэн блогчиддоо хэлэхэд аливаа блогийг уншчихаад дараа нь бичсэн хүн амьтаны танилцуулгыг нь сайн харж бай гэж хэлэх гээл байна.. Аймар том зөвлөгөө өгж байна шүү. Блогоо нээгээд 100 хонож байж ийнхүү ухаарч байна.Учир нь өнөөдөр зориудаар нэг уншдаг  тойрдог найз хэдэн блогчдынхоо танилцуулгыг харсан чинь төсөөлж мөсөөлөөгүй өөр үр дүн гарчын. ХАХА
ТА нар мэднээш анхны сэтгэгдэл нэгэнт төрсөн бол ихэнхидэээ өөрчлөгддөггүй ээ гэж. Угаасаан та нар мэдэх л байлтай. Тиймээс анхны сэтгэгдлйиг блогчдынхоо тухай ш дээ зөв тө...
2009-02-19
Сайн уу
Хаяахан иймэрхүү залхуу бичлэг оруулна аа. хэхэ залхуу ч гэж бас хөдөлмөр орж байгаа юм шүү.

Хавар болохоор эргэн тойронд навч нахиа дэлгэрч ногооны үнэр ханхлаад л ... эргэн тойрон нов ногоон болдог доо. Тэгээд л нээх гоё нар ээгээд л ... гадуур алхахад дулаахан ийм үед би их дуртай өөрийгөө ч ногоон болгочихмоор санагддаг юм.

green
green - by Piglet_

Ягаан өнгөнд дуртай гэдгийг минь мэдэх биз. Харин улбар шар хүрэн өнгүүд бол классик. Ялангуяа гутал хүрэн бор, шаргал байхад би дуртай. Гол нь бусад өнгөтэйгөө гоё хослоод байх шиг санагддаг. Хүмүүс хар цагаан өнгийг классик гэд...
2009-02-18
Цас бударч цаг агаар хүйтэрсэн өдрийн мэнд хүргэе
Өнөөдөр ч билүү өчигдөр ч билүү гэнэт нэг зүйл санаанд ороод ... Кармагийн цуврал номнууд байдаг  шүү дээ. Түүнийг би нилээн дээхэн үед уншиж байлаа. Ерөнхий зүйл нь таалагдсан ч нэг л зүйл санаанаас гардаггүй юм. Одоогоор сайн санахгүй байгаа болохоор буруу зөрүү ярьж байж магадгүй шүү намайг өршөөгөөрэй. Тэнд нэг бясалгалын чанартай  дасгал байсан. Бодол санаагаа зогсоох тухай юм л даа. Хүн ер нь сэрүүн л байгаа бол толгойд нь байнга элдэв зүйлийн тухай бодол эргэлдэж зогсолтгүй урсаж байдаг гэнэ. Тиймээс хүн огт юм бодохгүй байна гэж байхгү...
2009-02-16
Тв үзсэнээс  их юм болох юмаа. за тэр яахав. Цаана чинь  ингэж байна... Солонгос кино ихээр үзэх болсоноор Монгол хүүхдүүд өөрийн орны өв уламжлалаа мартаж соёлын дайралт ч гэнэ үү тийм юм болоод урд хөршөөс эд материалын хамааралтай харин оюун санааны хувьд Солонгосоос хамааралтай болчихсон гэнэ. Тийм ч учираас охид нь Солонгос эртэй сууж амьдын тамд унаж залуус нь хөдөлмөрч боол нар болцгоосон... охид залуусын хувцаслалт, үс засалт  нь хүртэл тэр чигтээ солонгос болсон. Энэ маягаараа яваад байвал аливаа улс орон мөхөх аюултай гэнэ. /Телевизийн 20 цагийн мэдээний хэсгээс дурдав. Би тоть биш у...