Шинэ блогийн хаяг:
http://pigletbn.blogspot.com

2009-12-30
Бүгдээрэнд нь энэ өдрийн мэнд хүргэе.
Та бүхнийхээ мэндийг мэдэлгүй тун их удсан байна.
Хаа сайгүй өмнөх жилээ дүгнэж ирэх жилээ төлөвлөж байх шиг бололтой.
Энэ блогоо устгаж чаддаггүй , хааж чаддаггүй нь надад үнэхээр таалагддаг дээр нь миний амьдралын түүх оршдог учраас тэр байх л даа. Яг өмнөх жил шинэ жилийн дараа би http://piglet.blogmn.net/18787/ ийм бичлэг бичиж байсан байх юм. Одоо уншихад бас ч өнөөдрийн "би"-с өөр хүн байсан мэт санагдаж байна шүү. Энэ блогоо уншихаар нэг тийм танил бус мэдрэмж, танил дурсамж сэдрээл...
Жишээ нь би ийм зүйлс дэвшүүлж байжээ. ЗОрилт ч гэх юм уу даа нэг ...
2009-4-16
Үлгэр амар сайхандаа жаргажээ.
Төгсөв.

Ихэнхдээ би амьдралаа үлгэр шиг байгаасай гэж хүсдэг. Сайн сайхан төгсгөлтэй, сайхан сэтгэлтэй баатруудтай, тэд тусч сэтгэлтэй, үргэлж харыг цагаан нь дийлдэг, гол дүрийн баатар хүссэнээ авдаг.
Амьдралыг үлгэр гээд нэрийдчихвэл хүмүүсийг үлгэрийн баатрууд гэвэл гоёдсон эсвэл хэтийдсэн хэрэг болохгүй байх гэж бодно.
Үлгэрт хэзээ ч үлгэрийн баатрууд үхдэг тухай гардаггүй. Амьдрал дээр ч гэсэн бид нэг нэгнийхээ сэтгэлд мөнх л оршиж байдаг. Сэтгэл , ой ухаан гэсэн дурсамжийн дэвтэр бидэнд бэлэглэсэнд нь талархмаар...
Үлгэрт бас хэзээ ч үлгэрийн баатр...
2009-4-15
Өө яаасан найзаа гэцүү байна уу?

1т хамгийн гол нь тайван. Уужуу амьсгаа авчих
2т нүдээ нэг зүйл дээр тогтоо
3т зангидсан хөмсгөө тавь.
4т өөрийгөө өрөөлийг өнөө цагт талархаад нэг инээмсгэл

байдал дээрдэж байна уу? тийм бол урдах ажлаа үргэлжлүүл дээ. найз нь чимээгүй эндээ байж л байя

2009-4-14
Пиглет нь хичээлээсээ ирээд шууд унтав. Сэрээд нүдээ нухчхаад харсан чинь нэг нэвтрүүлэг гарч байна. UBS л байсан байх. Америкт байдаг нэг гэр бүл дээр зочилж байх шиг...

- Манай хүү чинь авьяастай гитар тоглоно, дуу дуулна. Гэхдээ би хүүгээ дуучин болгоно гэж боддоггүй юмаа.
/ Би бодов: аан америк хүнтэй сууж цус холилдохоор авьяаслаг хүү төрдөг байх нь..../
Манай хүн чинь айтигийн чиглэлээр ажилладаг.

- Зургийн цомог: за энэ болохоор манай ээж, дүү.... энэ манай эрэгтэй дүү найз охинтойгоо. хөтлөгч- өө  дүү чинь бас америк найз охинтой юм уу? аа үгүй, орос хөтлөгч- өө тэгвэл танай...
2009-4-13
ХҮн хэзээ ч хэн нэгний эрхшээлд бүрэн автаж
Хүн хэзээ ч хэн нэгний тусын тулд амьдарч
Хүн хэзээ ч хэн нэгний хүссэн зоргоор өөрийгөө өөрчилдөггүй л байхгүй юу

Ядаргаатай юм.

Заримдаа намайг зүгээр л орхичхож баймаар юм даа.

Ярихыг хүсэхгүй байхад яриад, уулзахыг хүсэхгүй байхад гуйгаад уур цухал хөдөлгөөд байх юм.
Хамгийн хэцүү нь шалтгаан?
Яагаад чи ингээд байгаа юм? яагаад дуугармааргүй байна гэж? гээд л яг л би хар гаригаас ирчихсэн юм шиг гайхаад л ..
Зүгээр л би Би-тэйгээ цуг баймаар л байна.
Хэнийг ч анзаарахгүй тоохгүйгээр.
Нээх гоё хов хоосон ертөнцөд ганцаараа хэсэг очмоор санаг...
2009-4-12
Энэ пиглет нээрээ шал онгироо шүү
Тэгээд л онгироод явчихдаг юмаа
За чи битгий онгироод бай.

Энэ хэдийг эсвэл иймэрхүү утгатай үгсийг сонсолгүй удаж... удсан ч гэж ерөөсөө хэлүүлж байгаагүй юм шиг байх юм огт танил бус "онгироо" гэдэг үг. Жоохон байхад хүмүүс хөөргөөд л хүүхдүүд нээх хөөрхөн хөөрөөд л инээгээд л байдаг даа. Би тэгдэг байсан болов уу? эрт ачаалалд орсон болоод ч тэр үү цаад пиглетийн чинь санах ой мемори гээч нь тасалдалтай амьдралын эхний хэсэг тэр  чигтээ байхгүй. 5 болоод 6 настайгаас эхлээд ганц хоёр тасалдсан кадртай явсаар явсаар 10, 12 насны хэдэн өөдөснүүд 14,15 н...
2009-4-10
* ямар нэг блогоос л авч байсан энэ зургийг

Сайн уу найзуудаа
Бүгдээрэнд нь нар эргэж ирсэний баярын мэнд хүргэе уг нь ч нар байсаар л байсан л даа.
Бас бус зүйлс саад болоод байсан. Тэгвэл бас бус зүйлс буцсаны мэнд хүргэчихье
Бүрхэг өдрүүд байдаг ч гэсэн нартай өдрүүд бас байсаар л байна гэдэгт нь итгэдэг шүү. happy
Гэртээ ганц хоног өнжсөн биш ханиад хүрэх гэж байна ш дээ. Яадаг золиг вэ тэ хэхэ
Одоо пиглет нь хүсээд байсан номын санлуугаа явах гэж яараад л байж байна. Оройхон ирнээ. Та нар нээрээ ном унших дуртай л байлгүй. Пиглетдээ ойрын хугацаанд үүнийг уншаарай гээд зөвлөчихөөр н...
2009-4-8

Өнөөдөр сонин өдөр байна тээ?
Утаатай, нартай халуун зуны өдөр.
Залхмаар ч юм шиг.
Хааяа би боддог юм.
Бүх зүйлс хуурамч, харагдаж байгаа шигээ биш хичнээн жил өнгөрсөн ч
хэнд ч бас юунд ч тодорхой хувьсамгүй мөн чанар гэж үгүй.
 
Миний амьдарч байгаа энэхэн орчинд хуурамч гэмээр зүйл дэндүү олон. Хуурамч зүйлсд итгэл өгнө гэдэг хэврэг шаазан шиг  ... нөгөө талаас миний  босгосон амьдрал гэхээр зүйлс ч бас л нэгэн ИТГЭЛ дээр л тогтож байгаа. Нураахыг  итгэл алдархыг хүсдэггүй дээ одоо болтол өндөрсөж өргөссөөр л байгаа байх.
Итгэхгүй байна гэвэл энэ би биш. Итгэлгүй байна гэвэл э...
2009-4-3

ГАлзууртлаа ном уншмаар байнаа.
Хичээлийн холбогдолтой хэдэн номыг эс тооцвол, хэлээ сайжруулах гэж уншсан хэдэн номыг эс тоооцвол ямар ч ном уншаагүй байх юм.
Сонин юм аа.
Бүүр нэг сэтгэл хөвсөлзүүлж, ертөнцөөс тасран бусдыг үл ойшоож цаасыг нь үнсээд  л хавтсыг нь тэвэрч ном уншаагүй удчихсан байна. Дурлачихсан номноосоо дуустал нь салдаггүй зантай хүн дээ би.
Дурлачихсан хүн ээ харин ч нэг тоохгүй царайлж жүжиглэж чадах байх шүү хэхэ
Ойрд бүр хайртай номын санлуугаа очиж ном тэвэрсэн хэдэн хүмүүсийнхээ танихгүй царайг ширтэж гайхаж бас тэднээр бахархаж суумаар санагдах болж.
Гоё...
idiomatic-dormant