Шинэ блогийн хаяг:
http://pigletbn.blogspot.com

2009-04-12
Онгирцгооё бүгдээрээ :@)
Энэ пиглет нээрээ шал онгироо шүү
Тэгээд л онгироод явчихдаг юмаа
За чи битгий онгироод бай.

Энэ хэдийг эсвэл иймэрхүү утгатай үгсийг сонсолгүй удаж... удсан ч гэж ерөөсөө хэлүүлж байгаагүй юм шиг байх юм огт танил бус "онгироо" гэдэг үг. Жоохон байхад хүмүүс хөөргөөд л хүүхдүүд нээх хөөрхөн хөөрөөд л инээгээд л байдаг даа. Би тэгдэг байсан болов уу? эрт ачаалалд орсон болоод ч тэр үү цаад пиглетийн чинь санах ой мемори гээч нь тасалдалтай амьдралын эхний хэсэг тэр  чигтээ байхгүй. 5 болоод 6 настайгаас эхлээд ганц хоёр тасалдсан кадртай явсаар явсаар 10, 12 насны хэдэн өөдөснүүд 14,15 наснаас дурсамжууд нэмэгдсээр санах ой хэвийн голдрилдоо орж ажиллаж байгаа. Гэхдээ одоо ч чухал мэдээлэлийг түр хугацаанд мартчихдаг гэмтэй хэвээрээ л байгаа. Тэр гэм нь үргэлж төвөг удна. За тэр яахав. Одоохондоо тархинд минь энд тэнд хэвтэж байгаа даавууны өөдөс шиг дурсамжуудаа үнэрлээд үзэхэд онгирч байсан үеийн үнэр огт алга юм шиг байна. Бусдын миний тухай дурсамжуудыг ухвал хуучирсан янз бүрийн өнгөтэй зүйл гарч болох л юм.

Яагаад би онгирч байгаагүй юм бол?

Онгирох муухай гээд л ойлгочихсон байх. Магадгүй хэн нэгэн онгироо хүн надад муу дүрийн баатар болоод үлдсэн байх. Эсвэл Пиглет нь онгирохоор зүйл хийж байгаагүй юм болов уу? үгүй ээ үгүй хийж л явсан. Миний бодоход би угаас хүн амьтантай яриад суухаараа амныхаа зоргоор яридаг "яриа" хүн биш юм байна л даа. Таньдаг мэддэг таалагддаг хүнтэйгээ л ярихаараа яриа болчихдог хүн юм байна. Олон нийтийн дунд орохоороо дуу нь багасаж нүд нь бодолтойгоо цуг түргэн ажилладаг байх нь. Ингэхэд онгироо гээд ярихаар "яриа" гэсэн үгтэй холбогдоод байнаа? Онгироо гэдэг үгийг бодохоор л олон хүн энд тэнд нь яриаг нь чагначихсан дунд нь хэн нэгэн маасайтлаа инээчихсэн өөрийгөө магтаад тэнгэрт тулчихсан баагийгийн л дүр зураг буугаад байх юм.
Энэ зөв үү?
өөрийнхөө давуу талыг хэлж байхад зарим хүмүүс энэ яасан онгироо юм бэ? гээд л дургүйцэж байгаатай бишгүй л тааралддаг. Шаардлагатай үед давуу талаа илэрхийлэх нь чухал. бүр илэрхийлэх ч ёстой. Гэхдээ тэр онгирч байгаа хэрэг бус. Мэдээж зохих хязгаарыг давахгүй бол шүү дээ. Бас нэг зүйл байна. Давуу талаараа  далайлгаж бусдыг доромжилох үед " өө чи яасан онгироо юм бэ?" гэж байх нь харагддаг. Онгироо хүн бас бардам байдаг байж болох. Эсвэл онгироо хүнд юу ч байдаггүй байж болох. Хэрвээ тийм бол тэр хүн дээд зэргийн жүжигчин.
сагсуурах- гайхуулах=онгирох   
???
Өө тийм эрчүүд онгироо. Эмэгтэй онгироо хүнтэй тааралдаж байсан уу?
....
Амьтад онгирдог болов уу?
...

За за эргүүлж тойруулаад байвал үргэлжилээд л байх бололтой. ҮГүй яахав та үргэлжлүүлж ч болно ш дээ тэ
Энэ хүртэл нь уншчихсан юм чинь надад зориулаад нэг онгирно байгаа ход ход
ай сайхан шдээ пиглет нь бас онгирох санаатай бодоод л байна юу гэж онгирох вэ байз...



Бичсэн: piglet | цаг: 20:23 | Мэдрэмжүүд
Холбоос | email -ээр явуулах | Энэ бичлэгийг нийт 548 удаа уншсан. Сэтгэгдэл(4)
Сэтгэгдэл:


за одоо зүгээр байх. Интернет эксплорер дээрээс харагдахгүй байгаа сураг байна шалгаад өгч болно биз
Бичсэн: piglet цаг: 20:57, 2009-04-14 | Холбоос | |


iim bolchloo boon uurtai suujin yaj yanzlanaa worried
Бичсэн: piglet цаг: 20:49, 2009-04-14 | Холбоос | |


blogoo yanzlaachee unshmaar baih yum negl sonin yumaa
Бичсэн: ntsoom цаг: 20:48, 2009-04-14 | Холбоос | |


онгирох гэдэг муу зүйл биш өөртөө итгэлтэй байдал гэж би өөрийгөө цагаатгадагийн big grin
Бичсэн: dao цаг: 13:04, 2009-04-13 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax