Шинэ блогийн хаяг:
http://pigletbn.blogspot.com

2009-04-16
Үлгэр
Үлгэр амар сайхандаа жаргажээ.
Төгсөв.

Ихэнхдээ би амьдралаа үлгэр шиг байгаасай гэж хүсдэг. Сайн сайхан төгсгөлтэй, сайхан сэтгэлтэй баатруудтай, тэд тусч сэтгэлтэй, үргэлж харыг цагаан нь дийлдэг, гол дүрийн баатар хүссэнээ авдаг.
Амьдралыг үлгэр гээд нэрийдчихвэл хүмүүсийг үлгэрийн баатрууд гэвэл гоёдсон эсвэл хэтийдсэн хэрэг болохгүй байх гэж бодно.
Үлгэрт хэзээ ч үлгэрийн баатрууд үхдэг тухай гардаггүй. Амьдрал дээр ч гэсэн бид нэг нэгнийхээ сэтгэлд мөнх л оршиж байдаг. Сэтгэл , ой ухаан гэсэн дурсамжийн дэвтэр бидэнд бэлэглэсэнд нь талархмаар...
Үлгэрт бас хэзээ ч үлгэрийн баатрууд ганцаардсан тухай гардаггүй. Амьдрал дээр ч гэсэн бид нэг нэгэнтэйгээ ойрхон хүсвэл сэтгэл зүрхээрээ холбогдох боломжтой л байдаг. Хэл яриа гээчийг бидэнд бэлэглэсэнд нь баярламаар...
Үлгэрт үлгэрийн баатрууд бүгд л үзэсгэлэнтэй. Амьдрал дээр ч гэсэн бид хэн нэгний хувьд хамгийн үзэгслэнтэй нь... сайтар харвал биднээс өөлөх зүйл үгүй
Үлгэрт хэзээ ч үлгэрийн баатруудад итгэл алдарсан тухай гардаггүй. Амьдрал дээр ч гэсэн биднээс хийж буй ажлаас минь томоохон үр дүн хүлээж байдаг. Хичээл зүтгэл гэдэг зан чанар байдагт нь сэтгэл дүүрэн баймаар...

Үлгэр гэхдээ нэгэн цэгт төгсдөг. Амьдрал хэзээ ч төгсдөггүй үргэлжилсээр л байдаг. Хэн нэгэн үлгэрийн баатрын тухай үлгэр дуусаж болох ч өөр нэгнийх нь дөнгөж эхлэж байдаг. Энэ л ялгаа нь байх.

Би амьдралаа үлгэр шиг төгсөөсэй эсвэл үлгэр шиг үргэлжилж байгаасай гэж хүсдэг.
Сайхан сэтгэлтэй шидтэн, хөгжилтэй адал явдал, үнэнч найз нөхөд, амар амгалан хот бас хүмүүс, үзэсгэлэнт байгаль  бүгд багтсан.
Үлгэрийн байшинд би амьдарч үлгэрийн амттанг өдөржин зооглоод үдийн завсарлагаанаар голын эрэг дээр үлгэр сонсож хэвтээд л ...
Ойрхон орших модот төгөлрүү орж үзэсгэлэнт шувуудтай хамт жиргэж, үлгэрийн амьтадтай өнөөдрийнхөө талаар хүүрнээд л ... мод нь хүртэл навчисаараа намайг сүүдэрлэж өвс ногоо нь хүртэл салхины аясаар зөөлхөн найгаад л
Орой болохоор ододтой ирээдүйн талаар ярилцаж үдшийн даашинзаа өмсөн үнсгэлжингийн үдэшлэгт очоод л буцахдаа нойрсож буй гоо бүсгүйг сэрээхээр явж буй ханхүүгээр хүргүүлж гэртээ ирмэгц Петерпентэй цуг дэгээ ахмадтай шөнөжин байлдаж тоглоод л ... өглөө босоод цасан гоотой цуг долоон одойн гэрийг цэвэрлэж өгөөд л....Алисатай цуг гайхамшгийн оронд зочилон цайны үдэшлэгт оролцоод л ...  дамботой цуг дэлхйиг тойрон
нисээд л ... газарт шидэгдэж үхсэн мэлхийний сүүлчийн үгийг сонсоод л... хажуухнаас нь мэлхий гүнжийг олоод л ...

Үлгэрийг сайхан төгсдөгийг нь бүгд мэднэ. Бидний амьдрал ч бас үлгэр шиг сайхан төгсөх болно... итгэлгүй байвал хүчээр сайхан төгөсгөх хэрэгтэй. Үлгэрийн баатарт буцах зам, зовлон бэрхшээлээс няцах сэтгэл байх ёсгүй.












Бичсэн: piglet | цаг: 21:21 | Болор сав
Холбоос | email -ээр явуулах | Энэ бичлэгийг нийт 971 удаа уншсан. Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


үлгэр үргэлж жаргалтай төгсдөг үлгэр үргэлж дуусдаг. big grin
Бичсэн: dao цаг: 19:22, 2009-05-23 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax