Шинэ блогийн хаяг:
http://pigletbn.blogspot.com

2008-12-15
That's my wonderful life

                                                                                                                  *  myspace.com/josephcitro

За залуусаа юу байцгаана ?

Нүд нь гал цог  салхи шуурга хийсгээд л шүд нь алтайн таван богд шиг яралзанхан байна уу?
Өнөөдөр микрод явж байхдаа яагаад ч юм хэн нэгэн надаас чиний амьдрал ямар вэ гэж асуувал би 
"миний амьдрал гунигтай бас чимх давстай дээр нь баяр баясгалантай хийгээд нулимстай өдрүүд цөөнгүй , хайраар дүүрэн ч атга хагацалтай, амжилт бүтээл бий ч няцаж цуцсан нь чамгүй олон" байдаг гэж хариулна. Дараа нь үргэлжлүүлээд амьдрал зовлонгоор дүүрэн шдээ чи амьдарч байгаа энэ орчиноо хар л даа, чи амьдралдаа үнэхээр сэтгэл хангалуун байна гэжүү гээд л хэдэн ч асуулт асуусан би нэг л зүйл хэлнэ. Тэр юу гээч?
That's my Wonderful life! Энэ бол миний гайхамшигт амьдралаа гэж
Ингэж хариулаад гараараа даллаж хөгжилтэй инээмсгэлэх болно. Хийсэн бүтээснээ би өөрөө цэгнэдэг хийж бүтээх зүйлээ өөрөө шийддэг, хийсэн болгоны маань үр дүн өнөөдөр надад илхэн байдаг болохоор миний гэх л зүйл энэ л насны маань амьдрал юм шиг санагддаг болохоор би амьдралд хайртай байдаг. Гадаа гарахад их хотын маань амьдрал цас цэвэрлэх хөдөлмөрч иргэдээр эхэлж шөнийн амьдрал утаагаар төгсч байна. Өнгөцхөөн харвал бидний амьдралд баяр жаргалтай зүйл нэгээхэн ч үгүй бас дээр нь бусадтай харьцуулбал хөгжиж байгаа зүйл бас л байхгүй болохгүй нь дэндэж бүтэхгүй нь давамгайлсан атаархал нь буцалж хорон санаа нь ихэссэн бүдүүлэг хүмүүс байгаа мэт л харагдах биз.  Өглөө босоод автобусанд суухад кондуктор эмэгтэй надруу муухай харан зандарч үнэмлэхээ үзүүлэхийг шаарддаг ч гэлээ хаалганаас холдоцгоо хулгайчид наана чинь л отож байдаг юм цүнхээ мэдээтэй байгаарай гэж дотночилон үзэж бусдыг хайрладагт нь би талархдаг, Өглөөний сэрүүхэнд байнга онгойж олны урсгал өнгөрч байдаг хаалганы хажууд бидний хувцсыг өлгөх гэж өглөө 7д ирээд орой 8д буцдаг хааяахан зандарч заримтай нь хэрэлдэж загинаж байдаг ч олны хувцсыг хамгаалж басхүү бидэндээ л шуурхай үйлчилэх гэж тэвдэн байгаа эгч нарт би баярладаг, хичээлийг  нь ч даалгаварыг нь ч хийж гавихгүй байгаа оюутнуудаа зэмлэнгүй харцаар харчихаад за яах вэ та нар их баясаж байна даа гэж эгээ л нэгдүгээр ангийн гэнэн жаал шиг инээмсэглэн зогсох багшдаа би хайртай байдаг, төвлөрсөн зохион байгуулалтгүй их хотын хөл хөдөлгөөнд төөрсөн нэгэндээ хэн ч хаанаас ч туслахад бэлэн зам зүгийг зааж өгөхөөр дагуулж хүртэл явдаг эрхэмүүд байдагт нь би баярладаг, алс холын зэлүүд газар идэр есийн хүйтэнг ч ажрахгүй халуун хошуут малаа гэсэн сэтгэлтэй сайхан гэхэд багадахаар уужим сэтгэлтэй, тэвчээртэй гэхэд багадмаар тэсвэртай хөдөөгийн ард түмнээс би ухаарлыг олж авдаг бас бахархдаг. Би эх орондоо хайртай. Байгаагаар нь л хайрладаг. Миний гэх эх орон болохоор би хайрладаг. Бусад хүмүүс ч гэсэн хайрладаг гэдэгт итгэдэг. Миний эх орон хөгжиж чадна гэдэгт эргэлздэггүй.
Монголын нэг өдрийг та гэгээнээр нэг бодоод үз бас эхлээд нэг үз... та хамгийн ойрхон зүйлээс эхлээд гэгээн зүйлсийг ажигла ... ажиглах тусам гэгээн зүйлсээр миний монгол орон дүүрэн байх вий.

Бичсэн: piglet | цаг: 11:56 | Амьдрал үргэлж сайхнаараа
Холбоос | email -ээр явуулах | Энэ бичлэгийг нийт 652 удаа уншсан. Сэтгэгдэл(5)
Сэтгэгдэл:


хөрхөн болжэ
Бичсэн: Зочин (зочин) цаг: 09:57, 2010-3-18 | Холбоос | |


ёостой догь гоё шүү уншаад үнэхээр сайхан боллоо баярлах
Бичсэн: orchid цаг: 07:32, 2009-12-4 | Холбоос | |


нээрээ дээр би
би өөрийгөө тэнэг гэж боддог тэгж бодохоороо би инээчихсэн байдаг гэсэн бичлэг оруулах гэж байгаад больчихсон шд big grin
Бичсэн: piglet цаг: 12:40, 2008-12-20 | Холбоос | |


эхлээд чиний бичлэг урт юм шиг санагддаг ч нэг мэдэхэд би уншаад дуусчихсан байдаг, happy

монгол орон. . . Эмзэг дэлхий ертөнц дээрх миний мэдэх амар амгалан ертөнц. Энэ сэтгэгдлийг бичиж байхдаа энэ тэндээс бөмбөг дэлбэрэх бий гэж би бодохгүй. энэ бол гайхалтай хэрэг
Бичсэн: galbaatar цаг: 10:03, 2008-12-19 | Холбоос | |


гаихалтаи, саихан бичлэг болсон бна. applause
Бичсэн: american boy цаг: 04:16, 2008-12-16 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant