Шинэ блогийн хаяг:
http://pigletbn.blogspot.com

2009-02-27
Уучлаарай би цагаан сард дуртай
Найзуудаа сайхан шинэлсэн үү?
Пиглет нь сайхан шинэлсэн.
Жил жилийн цагаан сарыг тэмдгэлж өнгөрүүлдэг ч дурсамж бүхэн нь ард орхигдсон бололтой.
Блогтой болсных  ухаарал хайрласан мөчүүдийг энэ сайхан цагаан сарынхаа дурсамжтай хамт тэмдгэлж үлддэг юм уу даа гэж бодлоо.

Цагаан сарын битүүний өдөр өглөө эртлэн босож хичээлдээ явчхаад битүүлгээ бэлдэхээр ханцуй шамлан орсон доо. Эхлээд ээждээ тусалж ойр зуурын юмаа цуглуулаад тэр өдөржингөө л гал тогоонд өнжсөн. Ойрын хэдэн хоногт ч гал тогоо л миний өрөө юм шиг танил сайхан боллоо доо. Битүүлж дуусаад аав ээжтэйгээ уламжлал ёсоороо морь уралдуулж 12 шагай шүүрч алаг мэлхий өрж тоглоцгоосон. Би алаг мэлхий өрөхөд түрүүлж шагнуулсан хэхэ бусад хоёрт нь бол байхгүй ээ баян ходоод. Шагай тоглолгүй удсан болоод ч тэр үү гарт нэг л эвгүй байсан шүү.

Цагаан сарын шинийн нэгний өглөө эртлэн босж би гэдэг амьтан нүдээ нээж амжилгүй гадаа гараал өглөөний хүйтэн агаар цээж дүүрэн амьсгалж нүдээ нээгээл цээжилж авсан 6 үгтэй тарниа уншаад л урдаа байгаа эмээг дагаал явж өгсөн дөө. Аз болж тэр эмээ бид хоёр нэг суудалд суусан бололтой ханиндаа эргэж ирсэн. Орж ирээд хэл ам хэрүүл шуугианыг тасддаг дом болох хонины толгойг хаалганы хоёр талд хуваагдан сууж байгаад мулталж хэлийг нь хэрчиж орхисон. Ингээд шинийн нэгний өглөө. Наран мандахын үест сайхан сүүтэй цайгаа ууж буузаа жигнэж идсэн. Сэтгэл санаа нэг л сайхан. Ижий аав хоёр маань энэ жил үйтэн хуаран дээл хийлгэж хирэндээ л их бэлтгэсэн болохоор түүнийгээ өмсөж бие биенийгээ шинжэн их л хөл хөөрцөг болцгоосон. Хэхэ Ингээд би гэдэг хүн ээж аавтайгаа золгож урт насалж удаан жаргалтай явж өндөр боловсролтой сайн хүн болохын ерөөл талбиулан хацраа мялаалгаж амар мэндийг нь эрсэн дээ. Бүгдээрээ эртлэн өндөр настай ахмадуудтайгаа золгочихоод гэртээ хүн хүлээж авах үүрэгтэй  тул гарцгаасан. Монгол дээл мөнгөн бүс монгол гутлаараа гангарч нүүрэндээ инээмсгэлэл тодруулан жаргалтай байх аав ээжийгээ хараад өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрсөн. ХАмгийн эхлээд 80 гарсан өвөө дээрээ очлоо. Өвөөгийн маань нас сүүдэр өндөр ч нүд цогтой чих сонсголтойгоо байсан тул их л баяртай хүлээж авч харагдсан. Дараа нь 70 гарч буй эмээ дээрээ очсон. Эмээгийн маань нүд жаахан муу тул намайгаа танихаа байжээ. Нүдний шил зүүдэг болоод танигдахаа байсан ч байж магадгүй. Алив эмээ нь чамайг танидаггүй ийм том болох гэж байдгаа гэж ирээд л нүүрэндээ тулгаж байгаад намайг нэг сайн харж авсан. хэхэ улс эх орондоо хэрэгтэй ихийг бүтээсэн эрдэм номтой сайн хүн болдог юм шүү гэж их л захисан. Хоолой зангируулж байгаад л захиж байсан... яагаад ч юм эмээ маань дахин дахин захиад л байсан. Тэднийхээс гарч дараагийн эмээ дээрээ очсон 70 дөхөж яваа эмээ. Тэнд өвгөнтэйгөө залуудаа авхуулсан зураг нь байдаг юм. Ихээ өндөр хүн газар хөндлөн хэвтчихсэн эмээ маань хажууд нь жижигхээн цомцойгоод суучихсан. Эмээ маань их олон хүүхэдтэй үр ач нар гээд олуулаа. Тэр үед мөн л олуулаа цуглачихсан бүл их нэмсэн бололтой хоёр ихир , ахиад нэг төрсөн гээд л өхөөрдөм өхөөрдөм мааму нар ирж золгоод л ... эмээ маань намайг өөрийнхөө ижийтэй адилхан жаавигнасан амьтан гэдэг юм. Хэхэ яагаад ч би жаавигнаж орхисон юм кк дараа нь дараагийн хамаатан.... ингээд миний золголт дууссан хотыг бараг бүтэн тойрсон доо.

Ахмадуудтайгаа уулзаж золгоод сургааль үгийг нь сонсон амьд мэнд байгааг нь харж ах дүү хамаатан садантайгаа уулзалдаж шинэ бүлийн гишүүнийг хүлээн авч шинэ хүнтэйгээ танилцах  нь нэг л таатай сайхан санагдах юм. Ах нь дүүгээ хүү нь ижийгээ хамаатан нь саданаа гээд бие биенийгээ хүндэтгэн ирж золгон  билэгтэй сайхан үгсийг хэлэлцэж хөөрөг зөрүүлэн  жилийн сонин сайхнаа хуваалцаж буйг харан суух нь нэгэн бодлын туйлын аз завшаантай хэрэг юмаа.

Монгол түмнээ үндэснийхээ хувцсаар гангарч ёс заншил уламжлалаа ягштал баримтлахыг хараад нэг л бахархах сэтгэл төрсөн. Зурагтаар ардын дуу бүжиг гарч монгол бөхийн барилдаан морины уралдаан үзэж хааяа нэг монгол кино үзэн суух нь нэг л сайхан... энэ бүхэн нь хоорондоо туйлын зохицож таарч байх нь үндэсний баяр наадам гэдэг ийм л байх ёстой гэж омгорхмоор ч юм шиг санагдсан.

өө тэгээл овооо хэдэн бацкануудыг үнслээ шд өөлхөн өөлхөн юмнууд надаас өөлхөн болцон байхымаа 
дээр нь өнөөх гэдэс чинь байнга цатгалан хөөрхөн бондойж байнаа хүмүүст өгч байна гэж идээл наашаа харш үмхээд цаашаа харж залгиал айлд очиж бас идсээр жилийнхээ тарга тэвээргийг авч байх шиг ёохххх .....


 
Бичсэн: piglet | цаг: 18:53 | Болор сав
Холбоос | email -ээр явуулах | Энэ бичлэгийг нийт 657 удаа уншсан. Сэтгэгдэл(4)
Сэтгэгдэл:


Юм идчээд хэзээ ёолж байсийн ай хэхэхэ хэлээ гаргах ......
Бичсэн: Зоригт ван цаг: 17:16, 2010-09-24 | Холбоос | |


xexe, za neer online zolgolt hiichii tee, amar bnuu? za alii mongoo naash ni tongue,

ajilsag hoorhon ohin bdg bh gej boddii, bas piglet shig jijkooo hamar chihtei tongue

gl&hf
Бичсэн: tatah цаг: 04:17, 2009-03-13 | Холбоос | |


Битүүлэгнээс огтолж, бууз идээд, айраг угаад л ай даа миний дуртай хэсэг нь энэ дээ гэж :p Гоё байна шүү big grin
Бичсэн: xvv цаг: 02:26, 2009-03-01 | Холбоос | |


big hug зиа эхлээд золгоноо big grin
сайхан сайхан. гоё ч уламжлалтай баяр, утга учир нь ч гэсэн гүн. Цагаан сар болгоноор гэртээ харимаар болох юмаа crying
Бичсэн: honzo цаг: 09:10, 2009-02-28 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax