Шинэ блогийн хаяг:
http://pigletbn.blogspot.com

2009-4-3
Ном уншаагүй юутай удаав:..

ГАлзууртлаа ном уншмаар байнаа.
Хичээлийн холбогдолтой хэдэн номыг эс тооцвол, хэлээ сайжруулах гэж уншсан хэдэн номыг эс тоооцвол ямар ч ном уншаагүй байх юм.
Сонин юм аа.
Бүүр нэг сэтгэл хөвсөлзүүлж, ертөнцөөс тасран бусдыг үл ойшоож цаасыг нь үнсээд  л хавтсыг нь тэвэрч ном уншаагүй удчихсан байна. Дурлачихсан номноосоо дуустал нь салдаггүй зантай хүн дээ би.
Дурлачихсан хүн ээ харин ч нэг тоохгүй царайлж жүжиглэж чадах байх шүү хэхэ
Ойрд бүр хайртай номын санлуугаа очиж ном тэвэрсэн хэдэн хүмүүсийнхээ танихгүй царайг ширтэж гайхаж бас тэднээр бахархаж суумаар санагдах болж.
Гоё ш дээ номын хуудас, зураг, хавтас гээд л бүр дотор нь бичигдсэн зүйлс бүр сайхан.
Номын санд ороод дуртай номоо барьж авч нэг үнэрлээд л уншаад суучихад өдөр шууд цайны цагын өмнө хойно гээд л хоёр хуваагдчихна.
Хаах цаг болохоор нь гараад л хачин ертөнцөд ирчихсэн юм шиг уншсан юмаа бодож догдлоод л . Хорвоо дэлхий амьдрал бүгд миний доор хөвсөлзөөд сэтгэл нэг л сайхан цадчихсан би өөрөө инээгээд л.
Яг л "би хийдгээ хийчихсэн хөөн" гээд л маасайтлаа инээгээд сууж байдаг
тэтгэвэрийн насныхан шиг баярхал амтагдаад л.
Ялангуяа гадаа дулаахан хавар айлчилсан энэ үеүүд бол бүр сайхан
Номын санлуу явах замд хүн цөөхөн
орчин гэж нам гүм
нар мандаад л хааяахан сэрүүсэж салхи зүггүйтээд л
ороод суучихна номоо тэврээд л
Номын сангийн өрөөний онгорхой салхивчаар хааяа нэг салхи сийгэж
номын хуудсыг бужигнуулаад л
Тааз хүрсэн өндөр цонхоор нар орж ирж намайг ноолоод л
хааяа эвшээж бие чилээд  гэдэс дуугарч хоол нэхээд л
Танил найзуудтайгаа таарж
Хууч хөөрж хэсэг суугаад л
номоо дуусгаж чадаагүй бол дараа уулзахын ерөөл тавиад л
тавиурыг нь олж эвтэйхэн налуулаад л
байж байгаа нь хүртэл хайр хүргээд л
хялам хялам хийсээр үүдээр гараад л
Гарахад хичнээн сайхан гээч!
дөнгөж нар жаргах шахаад л
гадуур хүмүүс зуугуухан алхаж цэцэрлэгээсээ тарсан хүүхдүүд шуугиад
Гэрэл дохио, машин хоёр эвтэйхэн зохициод л
гудамжны төгсгөлд жаргах дөхсөн нар намайг хүлээж
айсуй нарны сүүлчийн туяаг өөртөө шингээн би алхаад  л
уужуухан амьсгалж хорвоог цэгнээд л
зэрэгцэн зогсох элэг нэгтнүүдтэйгээ
мөр зэрэгцэн хамтдаа явцгаагаад л
Сайхааан сайхан
Мөн ч сайхан шүү

 

Бичсэн: piglet | цаг: 12:02 | Амьдрал үргэлж сайхнаараа
Холбоос | email -ээр явуулах | Энэ бичлэгийг нийт 497 удаа уншсан. Сэтгэгдэл(9)
Сэтгэгдэл:


би нэг бичкэн номыг сар шахам уншжийнаа дуусдаггүй ээ. гэж big grin
Бичсэн: dao цаг: 06:21, 2009-4-6 | Холбоос | |


ai daa nom ch saihn shuu. bi hed 3-n ug holbodogoo nomnii ach gej boddii shd. 10 jild baihad ih ch unshdag baij dee. odoo chin hamgiin suuld unshsan nom gevel. Ayuraa ahiin tsuurainas torogsod yum baina. happy
Бичсэн: arius цаг: 06:46, 2009-4-3 | Холбоос | |


ene deed taliin zurag tasarchee.piglet jinhene dureeree zogsjiin shd.usee sharaar budchuul big grin

neeree nom unshij unshij baigaal boliol olnii dund orohoor neeree l neg tiim sonin sanagddag shuu.shaal tanihgui gazar yavaa ch yum shig...
Бичсэн: mess цаг: 03:59, 2009-4-3 | Холбоос | |


завгүй гэж сайхан шалтаг байна шүү дээ би бол е бүүкээс унших дуртай хэвлэж цаас маас гарзадсанаас тэглээ ч 24 цагаар комын ард суудаг хүн тэгж л хорхойгоо дарахийм байшд тэгээд бас зөвхөн товчилсон хувилбарийг л харна гэжүүгаа
Бичсэн: dao цаг: 02:26, 2009-4-3 | Холбоос | |


хаха яаасан муухайн
ebook-д байдаг даа.Уншихаар нэг л сэтгэлд хүрдэггүй юм. Ном гэхээр л хэвлэмэл байдаг гэдэг сэтгэлгээнээс гарч өгдөггүй юм уу эсвэл нэг л биш ээ surprise
одоо бүр e book үзэн ядаж байна шд. Хэлний хэдэн ном татаж авчхаад тэрнээсээ хийх гэхээр дургүй хүрээд хэвлэмээр л санагдах юм. Даан ч хайран... гээл хэхэ
Бичсэн: piglet цаг: 02:19, 2009-4-3 | Холбоос | |


а тэгүүл тэнд нь жоол уйлий ч гэх шиг тааралдсан номоо л голохгүй л уншдаг байлаашд одоо бол яажийн хүмүүс энийг заавал уншаарай энтр гээд номын нэр өгөнгүүт шууд гүүгэлдээд товчилсон хувилбар байна уу гүү гэж харжийшд байвал тэрийг л уншина байхгүй бол уншихгүй гэжийгаа ха ха big grin
Бичсэн: dao цаг: 02:15, 2009-4-3 | Холбоос | |


хэхэ номтой их нөхөрлөдөг байсан болохоор л бид одоо сайн уншигч бас блогчид болцгоочихсон юм болов уу
Өмнөх бичлэгийг яасныг нэг шалгаад хүчээр сэтгэгдэл хүлээн зөвшөөрдөг болгов::
Бичсэн: piglet цаг: 01:57, 2009-4-3 | Холбоос | |


номыг ч хэдэн жил ч уншаагүй юмбдээ нээрээ. big grin
гэснээс өмнөх бичлэг сэтгэгдэл авахгүй гэнээ хамт уйлий энтр гэх гэсэн чинь tongue
Бичсэн: dao цаг: 01:55, 2009-4-3 | Холбоос | |


би ч багадаа номыг ёстой нэг хашраадаг байж билээ. Гэрийнхээ ойролцоо байх жижигхэн номын сангийн бараг бүх номыг дуусгасан дөө. Тэнд миний нэг дурласан ном байсийн. ХЭЛ БАРИХ ХЭЦҮҮ ДААЛГАВАР гэдэг дэлхийн 2-р дайны үеийн оросийн тагнуулчийн тухай өгүүлдэг ном. ёооё түүнийгээ би сардаа нэг удаа заавал уншина. Ёстой онгодтой байсан золиг байна шд. бодоод байсан чинь. Харин одоо бол хуудас нээлгүй хэр удсийн болоо...
Бичсэн: Хүслийнжигүүр цаг: 01:30, 2009-4-3 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant