Шинэ блогийн хаяг:
http://pigletbn.blogspot.com

2009-4-8
Энгийн гэж хэлмээр урт өдрийг дуусгая даа үүгээр.

Өнөөдөр сонин өдөр байна тээ?
Утаатай, нартай халуун зуны өдөр.
Залхмаар ч юм шиг.
Хааяа би боддог юм.
Бүх зүйлс хуурамч, харагдаж байгаа шигээ биш хичнээн жил өнгөрсөн ч
хэнд ч бас юунд ч тодорхой хувьсамгүй мөн чанар гэж үгүй.
 
Миний амьдарч байгаа энэхэн орчинд хуурамч гэмээр зүйл дэндүү олон. Хуурамч зүйлсд итгэл өгнө гэдэг хэврэг шаазан шиг  ... нөгөө талаас миний  босгосон амьдрал гэхээр зүйлс ч бас л нэгэн ИТГЭЛ дээр л тогтож байгаа. Нураахыг  итгэл алдархыг хүсдэггүй дээ одоо болтол өндөрсөж өргөссөөр л байгаа байх.
Итгэхгүй байна гэвэл энэ би биш. Итгэлгүй байна гэвэл энэ бас л би биш болох биз.
 
Зүгээр байж байгаад нээх баясгалантай аз жаргалаар дүүрэн. Тэгж байтал уйлаад амжсан. Танихгүй нэгнээр өрөвдүүлж бас загнуулаад амжсан. Шалтгаан нь гэвэл "би буруугүй ээ" гээд шивнэчихмээр болсон бүх зүйлсийг үлээчихмээр. Уйлж байсан ч гэсэн хайр мэдрээд амжсан. Загинуулж байсан ч гэсэн ухаарал хармаалаад харисан. Ямар үед нулимс үерлээд байдгийг бас л ойлгох оо байчихлаа. Үргэлжлүүлээд уйлмаар л байсан гэхдээ чадаагүй ээ
Яагаад гэж үү?

Би өрөвдүүлэх дургүй ээ. Өрөвдсөн харцыг үзэн яддаг. Өрөвдүүлэх тусам би улам сул дорой нэгэн болж орхидог. Өрөвдүүлэх тусам гомдсон гомдол лавшираад, алдсан алдаа минь томрох шиг санагддаг юм. Сул талгүй перфект байх нэг тийм бахархал гэмээргүй омогшил надад байдаг юм шиг байгаан.

Өнөөдөр уйлж байхад минь нэг танихгүй ах намайг өмөөрсөн. Тэр ах халамцуу. Тэгсэн ч гэсэн намайг өмөөрөөд л... тэнд бид хоёр л хамгийн өрөвдөлтэй нь байсан байх. Жижигхэн жаалууд энэ эгч яагад уйлаад байгаа юм бол гээд л дүрлийтэл ширтээд... өмөөрсөн ахын царайг нь ч харж чадаагүй.
Гэхдээ л надад хандсан тэр сэтгэлийг нь мартахгүй ээ. Хэлсэн үгс нь ч бас мартагдахгүй байх.

Гэртээ ирээд хоолоо хийх гэсэн болдоггүй ээ гомдол амтагдаад ... танихгүй хүн биш танидаг найз маань намайг өмөөрч, тайвшируулах байсан юм гэж гомдоод. Тэгэхээр тэр бас л миний найз биш байгаа биз? зүгээр л хүн. Найзыгаа уйлж байхад уйлаад байгааг нь ч мэдэхгүй зүгээр л сууж байсан хүн. Магадгүй хөндлөнгийн зорчигч.

Өнөөдөр болсон явдлыг энд хэлэхгүй ээ бас хэнд ч ярихгүй. Дотроо л нуучихьяа.
Хэнд ярих тухайгаа бодсон  л доо. Эцэст нь ярих ч шаардлага байхгүй гэж бодлоо.
Асуудлын гол нь чухал гэмээр зүйл нь надад л хамаатай зүйл бололтой.
 
Чимээгүйхэн мартагдах нь салхины буруу юм уу? цагийн аяс ийм хувь тавилантай юм уу?
Мөн чанараа гээчихвэл би хаа хүртэл хийсэх бол? мөн чанар гээд зогсчихвол хэр хэмжээгээр элэгдэх бол?


Бичсэн: piglet | цаг: 10:24 | Миний өдрүүд
Холбоос | email -ээр явуулах | Энэ бичлэгийг нийт 618 удаа уншсан. Сэтгэгдэл(6)
Сэтгэгдэл:


. . . yeah,
. . . yeah,
. . . yeah,
. . . yeah,
. . . yeah,

buh zuild unench bh albagui shde, magdgui ene set. ch bas huuramch
Бичсэн: galbaatar цаг: 03:39, 2009-4-11 | Холбоос | |


smilie161
Бичсэн: tataatungaa цаг: 11:46, 2009-4-9 | Холбоос | |



Бичсэн: Хүслийнжигүүр цаг: 11:15, 2009-4-9 | Холбоос | |


Yar good
Бичсэн: tatah цаг: 02:12, 2009-4-9 | Холбоос | |


яагаад altaka гэж?
nerd
Бичсэн: tataatungaa цаг: 12:41, 2009-4-9 | Холбоос | |


чи намайг уярааж чадлаа...
миний уярах чамд хамаагүй лдэ...гэхдээ би бол чамтай адил хүн. "би чнь яахын аргагүй нэмэгдэхүүн шүүдээ. Ээж минь намайг төрүүлэх гэж ёоолоход 100 цэцэг тасарсан ч, намайг төрсөний дараа 1000 цэцэг дэлбээгээ дэлгэсэн юм" гэдэг байхаа.
билгийн нүд тань нээгдэж,
бичгийн үйл тань дэлгэрэг...
Бичсэн: tataatungaa цаг: 12:16, 2009-4-9 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant