Шинэ блогийн хаяг:
http://pigletbn.blogspot.com

2009-04-13
намайг зүгээр л орхичхож баймаар юм даа
ХҮн хэзээ ч хэн нэгний эрхшээлд бүрэн автаж
Хүн хэзээ ч хэн нэгний тусын тулд амьдарч
Хүн хэзээ ч хэн нэгний хүссэн зоргоор өөрийгөө өөрчилдөггүй л байхгүй юу

Ядаргаатай юм.

Заримдаа намайг зүгээр л орхичхож баймаар юм даа.

Ярихыг хүсэхгүй байхад яриад, уулзахыг хүсэхгүй байхад гуйгаад уур цухал хөдөлгөөд байх юм.
Хамгийн хэцүү нь шалтгаан?
Яагаад чи ингээд байгаа юм? яагаад дуугармааргүй байна гэж? гээд л яг л би хар гаригаас ирчихсэн юм шиг гайхаад л ..
Зүгээр л би Би-тэйгээ цуг баймаар л байна.
Хэнийг ч анзаарахгүй тоохгүйгээр.
Нээх гоё хов хоосон ертөнцөд ганцаараа хэсэг очмоор санагддаг.
Бясалгал хийхэд тэр л мөч мэдрэгддэг болов уу гэж санана...

яг юуг хүсэж байна вэ гэхээр ...

нэг өрөө... цайвар ногоон ханын цаастай дээрээ навчны хээтэй маш бүдэг. энэ тэндгүй тод хурц болоод бүдэг саарал өнгийн уран зурагнууд өлгөчихсөн. Бас 3 хананд бусдаасаа том зураг бас байх хэрэгтэй. өрөөний дөрвөн буланд кактус. Элдэв янзын цэцэг гарчихсан биш өргөстэй зүгээр л ногоон өнгийн кактус. Цонхтой. Тэр цонх нь хананы дайтай том. Салхивч нь цонхны тал хэсгээр онгойдог. маш өргөн тавцантай сууж болохоор. Гадаа хэсэгт цонхтой зэрэгцээ хэдэн моднууд том навчтай.... мэдээж урд амьдрал үргэлжилдгээрээ үргэжлжилж л байна байх.
эргээд өрөөний дотор талыг дүрслэе
өрөөний голд маш зөөлхөн матрас байх хэрэгтэй хажууд нь тэвэр дүүрэн том чихмэл тэгээд л болоо.
бас нэг зузаан ном.
Өргөн толь
нэг мп. дотроо хайртай хэдэн дуунуудтай
өдрийн тэмдэглэл
бал
харандаа
балруул


Ингээд л болоо.


 
ороод би зурагнуудыг ширтэж хэсэг хэвтэнэ.
чихмэлээ тэврээд өдөржин унтана
зураг зурах гэж хэсэг цаас чичнэ
цонхоор ширтэж өдөржин сууна
тэмдэглэлээ уншина
бичнэ
хөгжимөө сонсоно
тэр өрөөнд тийм ч их чимээ гарахгүй байх аа
яг хүн байхгүй юм шиг.




Бичсэн: piglet | цаг: 20:58 | Мэдрэмжүүд
Холбоос | email -ээр явуулах | Энэ бичлэгийг нийт 501 удаа уншсан. Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


Тийм ч юм уу.
Бичсэн: piglet цаг: 19:46, 2009-04-14 | Холбоос | |


Чи бид 2 адилхан ч юм уу...
Бичсэн: Muugii цаг: 13:06, 2009-04-14 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax