Шинэ блогийн хаяг:
http://pigletbn.blogspot.com

2009-12-30
Инээгээл... гсн.,
Бүгдээрэнд нь энэ өдрийн мэнд хүргэе.
Та бүхнийхээ мэндийг мэдэлгүй тун их удсан байна.
Хаа сайгүй өмнөх жилээ дүгнэж ирэх жилээ төлөвлөж байх шиг бололтой.
Энэ блогоо устгаж чаддаггүй , хааж чаддаггүй нь надад үнэхээр таалагддаг дээр нь миний амьдралын түүх оршдог учраас тэр байх л даа. Яг өмнөх жил шинэ жилийн дараа би http://piglet.blogmn.net/18787/ ийм бичлэг бичиж байсан байх юм. Одоо уншихад бас ч өнөөдрийн "би"-с өөр хүн байсан мэт санагдаж байна шүү. Энэ блогоо уншихаар нэг тийм танил бус мэдрэмж, танил дурсамж сэдрээл...
Жишээ нь би ийм зүйлс дэвшүүлж байжээ. ЗОрилт ч гэх юм уу даа нэг тиймэрхүү л
  1. Хэт их унтдаг зуршлаас татгалзана. - Үнэндээ бол би сүүлийн 2 сар маш их унтсан. Зохих хэмжээнээсээ илүүгээр сүүлийн хэд хоног ярих ч юм биш хичээл, шалгалтгүй л бол доод тал нь 11 цагт босох болсон. Үүнээс болоод өдөр маш хурдан дуусчихдаг. Жишээ нь хоолоо хийчихлээ ком дээрээ суулаа цаг харлаа шөнийн 1 цаг гэээл Сүүлдээ бүр өвөл бол миний ичээний улирал юм уу да гэж хүртэл бодсон.
Хэт их унтдаг зуршил татгалзагдсан болно хэхэ. Үнэхээр энэ онд 11 цаг хүртэл унтсан өдөр тоотой хэд байсан байх шүү. Яагаад өнгөрсөн жил тэгж их унтдаг байсныг би одоо болтол ойлгодоггүй юм. Энэ жил харин ч их сэргэг , эртэч байх шаардлагатай жил байлаа.
  1. Залхуурах зуршил - За энэ талаар хэлэх ч юм биш. Аливааг хийж бүтээх creative, шаргуу бөгөөд хөдөлмөрч зангаа хэзээ ч юм гээчихсэн байна лээ. Бусдаас түрүүлж нэг алхмын урд явах хэрэгтэй гэдгийг одоо өөртөө сайн сануулж шаргуу хөдөлмөрлөхгүй бол өнгөрсөн жил шиг хийж бүтээсэн зүйлгүй өнгөрөхийг би тэвчихгүй бас өөрийгөө уучлахгүй. Үнэндээ бол 2008 онд би юу хийж бүтээв ээ гээд л сүртэй гарчиг тавиад бичлэг оруулна гэж бодсон ч өөрөөсөө иччихсэн хэхэ
Хийж бүтээх, хөдөлмөрч зангаа сэргээж чадсан боловч шаргуу зангаа нэг л сайн сэргээж чадаагүй. Бусдаас түрүүлж нэг алхмын түрүүнд явахын тухайд үүнийгээ би үнэлж эс чадах бололтой.  Хийж бүтээсэн зүйлгүй бус хийсэн юм олон ч хийхээр төлөвлөсөн зүйлсээс маань хорогдсон зүйл тун бага байна даа гуниглах
  1. Цаг баримтлахгүй, мартамхай , хойшлуулагч зуршлаас  сална- Товлосон цагтаа очдог, хичээлээс хоцордоггүй, цагийн юмыг цагт нь хийдэг болноо хө дээр нь хойшлуулах!!! . Ингэж ч өөрийгөө чөлөөтэй тавихгүй шүү
цагийн юмыг цагт нь хийж чадаж байгаа. Харин мартамхай зан ч надад төдийлөн том хохирол үзүүлээгүй байгааг бодоход бас ч энэ зуршлаас салсан бололтой. Гэхдээ ч барина тавина мартана хэвээрээшд хө хихи
  1. Өөртөө тавьсан амлалтдаа хүрдэггүй - Өдийг хүртэл хэдэн амлалт өөртөө өгөөд хэдийг нь биелүүлээгүй бол? бодож үзээгүй юм байна. Гэхдээ ахиц гарч байгаа өөртөө нэг баяр хүргээд үнсчи
Хэхэ энэ тал дээр ч өөрийгөө нэг алгадах шаардлагатай байх  шөө
  1. Төлөвлөгөөгүй амьдралаас татгалз наа хөө - Аав өглөө надад юу гэсэн гээч бүгд л өөр өөрийнхөө замаар амжилтад хүрэх нь хүрээл урагшлаал явна. чи тэр дунд мартагдана эсвэл цуг урагшлана эсвэл хаягдана гэсэн   Би ямар ч байсан урагшлан аа. Өнөөдрийг хүртэл хайж байсан мөрөөдлийн хүсэж тэмүүлэх мэргэжлээ мэдсэн. Одоо сурч байгаа маань биш л дээ гэхдээ түүнтэй маань холбоотой. Би залуу байна сурч эзэмшиж чаднаа.
Төлөвлөгөө бичигдсээр л байгаа. одо үнэхээр " төлөвлөж ханалаа хийх л үлдэж байх шиг " .  Тухайн үед мэдсэн мөрөөдөж байсан мэргэжил маань биш байсан байна лээ. Гэхдээ би залуу байна сурах зүйл их байна даа . Тийм ээ би урагшлана аа.
  1. Түргэн уур түүнээс гарах аашыг дарнаа өөр ямар нэг арга зам олох хэрэгтэй - Найз нөхдөдөө гаргаад байдаггүй ч ээж аавдаа гаргах гээд байх  болсон энэ ч муу шүү.
Түргэн уурнаас салж чадаагүй байгаа. Гэлээ гэхдээ үнэхээр сайн дарж байгаа
Зиак нэг иймэрхүү... гэнэт айхтар залхуу хүрэв хэхэ хихи он гарснаас хойш долоо хоногийн дотор ирэх 2010 оны зорилтуудаа дээрхийн адил бичнэ дээ.
Бичсэн: piglet | цаг: 10:12 | Болор сав
Холбоос | email -ээр явуулах | Энэ бичлэгийг нийт 693 удаа уншсан. Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


hi amjilt
Бичсэн: Gangsta цаг: 06:48, 2010-7-16 | Холбоос | |


ziak ireh onii mend hurgie
Бичсэн: dadido цаг: 04:09, 2009-12-31 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant