Шинэ блогийн хаяг:
http://pigletbn.blogspot.com

2009-04-02
Тэгж байгаад хамт нэг сайхан уйлна аа

Жаахан энэ тэндхийн блогуудаар хальтхан шагайсан чинь хаврын тухай сэтгэгдэл бодрол заавал ч үгүй байнаа.
Хавар гээч нь хүний сэтгэлийг жаахан жаахан бүр хэтрүүлээд эргүүлээд сэвсэлзүүлээд сийгүүлээд гуужуулаад гундаагаад дэвэргээд хөөргөөд далийлгаад ташууруулж зэлрүүлээд өвчлүүлж бас бяр амтагдуулж байгаа бололтой.
Пиглетээр нь сонин юмгүй дээ тайван шахуу. Нүдний шилээ солисноос өөр сонингүй. Аймар том болгочихсон хохо
Лааг баяртай happy ending кино үзчээд сууж байтал гэнэтхэн уур хүрээд явчихдаг юм даа.
Яасан юм бүү мэд. Уур хүрээд л бухимдаад л ... би уг нь уурлахыг хүсдэггүй.
Нэг л тэр гэхийн аргагүй ааштай болоод явчихдаг юм. Бусдаас холдоод ганцаараа баймаар санагддаг юм.
Эс тэгвээс бусдад уураа гаргаад дараа нь уучлалт гуйх ч биш гуйхгүй ч биш нөхцөл байдал үүсдэг.
За өнөөдөр ч үүсгэчихсэн ч байж мэдэх л юм. Нэг бичлэг оруулдаг юм уу гэсэн блогмн орж өгөхгүй. миний нетээс болсон байх л дөө. Тэгээд больчихоод одоо овоо тайвшираад байтал блогмн  ч одоо уургүй байна уу? за ор ор гэжийн.
Тэгэхээр өнөөдөр юуны тухай бичих вэ? гэж...

Нээх сайхан уйлах юмсан.
За яахав хүсээд байх эд биш гэж  нэг нь хэлж мэдэх л юм. Гэхдээ сайхан болчихдог ш дээ. Зүрх сэтгэлд хуримтлагдаад байсан бэрхшээл, надаас хамааралгүй үүссэн гомдол, гомдсон мөчүүд, үл ойлголцол гээд л урсаад л алга болчихно. Би лав уйлж уйлчихаад уйлах ч нулимс гарахаа болисон хойно нь юунаас болж уйлсан аа өөрөө асуун боддог юм. Ихэнхидээ шаал утгагүй хариултууд жишээ нь: намайг ойлгоогүй ч гэх шиг, би чадахгүй байна, би хангалттай сайн биш байна, намайг тэгж хэлээд байхдаа яадаг юм бэ, ямар хэцүү юм гээд л...
Дандаа уйлаад байдаггүй. Мөчидхөн үеүүдэд дэлбэрдэг юм шиг байгаа юм. Хүмүүс ер нь яаж уйлдаг бол?
Мэгшдэг
Чимээгүй нулимс урсгадаг
Бархирдаг амаа ангайлгаад
Орилдог
Хэн нэгэнд ярингаа уйлдаг
Ганц нэг дуслуулдаг гээд л
Би лав бархирдаг амаа ангайлгаад хэхэ нуухгүй ээ. Гэхдээ дуу гарахгүй учир нь дэрээ тэвэрчихсэн байдаг юм.
Дараа нь нүд нүүр гэж авах юмгүй улайж, хавдсан юм.
ГАнц нэг дуслуулах үе байнаа байна. Жишээ нь аймар гунигийн, зовлонтой кинонд бол тэгээл уяраал уйлчихна ш дээ. Нулимс урсаад л... нулимсаа харуулмааргүй хүнтэй хамт үзэж байх юм бол уйлаагүй юм шиг царайлаал. урсаж байгаа нулимсыг нь нус гоожсон юм шиг арчаад л... Сая цагаан сараар байна шдээ. Буузны сонгино хэрчээд ёстой нэг дуслуулж өгсөн. урсаад  л урсаад л
Орилдог .... ай хөөрхий жаахан байхдаа мөн ч их орилдог байлаа. Нулимс урсахгүй байхад чинь л орилоод байна шүү дээ. За тэгээд орилдог юм нь их том том шалтгаантай. Жишээ нь ах эгч хоёроо 00-н өрөөний гэрэл асаагаад өг гээд л гуйна. Нөгөө хоёр босохгүй ээ тэгээд л уйлж эхлэнэ дээ. За яааж ээж ирж гэрэл асааж өгдөг байсан юм. Тэгээгүй бол өмдөндөө шээхгүй юу
Хэн нэгэнд ярингаа уйлдаг... за ямар ч байсан миний санахын нэг удаа дэлбэрч байсан юм. Хичнээн ч удаан уйлсан юм. Арван жил төгсөж байхад л байх... хамаатны эгч ирчихээд л би гомдсоноо яриад л уйлаад л уйлаад л ... тэр үед хүссэнээрээ байж чадахгүй хичээлээр шахаастай байсан болохоор гомдсоор байгаад л хамаг юм гэнэт сад тависан байх  л дөө.
Мэгшдэг ... За ёстой мэдэхгүй би мэгшиж байгаагүй юм байна. Мэгших гэж яг яадгийн бол доо? боддоо? хэхэ
Ингэхэд эрчүүд маань том хүмүүс тул уйлаад байдаггүй шиг санах юм . Тэд тэгээд яадаг юм бол доо... уйлах эрхгүй биш л байлтай

Ай хөөрхий тэгж байгаад нэг сайхан хамт уйлнаа
 

Бичсэн: piglet | цаг: 22:03 | Мэдрэмжүүд
Холбоос | email -ээр явуулах | Энэ бичлэгийг нийт 352 удаа уншсан. Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


bi 16tai cham shig mundag bgaaguieg big grin
Бичсэн: tatah цаг: 02:09, 2009-04-09 | Холбоос | |


заримдаа маш чангаар хашхирмаар санагддаг. эсвэл дотроо дуугүйхэн уйлмаар ч юм шиг. sad гэхдээ л бусадтай нийлж тэнгэр газарыг нийлүүлэнхэн тогоо нэрж явсангүйээ гэж. big grin
Бичсэн: dao цаг: 14:20, 2009-04-03 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax