* ямар нэг блогоос л авч байсан энэ зургийг
Сайн уу найзуудаа
Бас бус зүйлс саад болоод байсан. Тэгвэл бас бус зүйлс буцсаны мэнд хүргэчихье
Бүрхэг өдрүүд байдаг ч гэсэн нартай өдрүүд бас байсаар л байна гэдэгт нь итгэдэг шүү.
Гэртээ ганц хоног өнжсөн биш ханиад хүрэх гэж байна ш дээ. Яадаг золиг вэ тэ хэхэ
Одоо пиглет нь хүсээд байсан номын санлуугаа явах гэж яараад л байж байна. Оройхон ирнээ. Та нар нээрээ ном унших дуртай л байлгүй. Пиглетдээ ойрын хугацаанд үүнийг уншаарай гээд зөвлөчихөөр ном байна уу?
олдвол уншчихьяа. Тэгээд гоё сэтгэгдлээ хуваалцанаа.
Энэ дээр байгаа зураг их гоё оо. "Аз жаргалын тунхаг бичиг" гэж би орчуулав. Ер нь бол хараад ойлгож байгаа биз дээ тэ. ХЭдий Их энгийн ерөнхий зүйлүүд ч гэсэндээ заримдаа бид мартагнаж орхидог зүйлс байгаа.Хэрвээ алийг нь ч орхидоггүй бол та аз жаргалтай хүн байх нь. Хэнийг нь ч гэлтгүй та бүхнийгээ бүгдээрээ аз жаргалтай хором мөчүүдийг өдөр тутам мэдэрч чаддаг байх гэж бодож байна. Чаддаг гэж хэлэх итгэлгүй байгаа бол жаахан бодоод үзээрэй бас өөрийгөө чагнаад үзээрэй. Аз жаргалтай мөчүүд ургаад л гараад ирнэ.
За тэгээд Happy people минь өдрийг хөгжилтэй баяртай эерэг сайхан өнгөрүүлээрэй. Пиглет нь хувцасаа өмсөж цүнхээ нуруундаа шидчихээд явлаа. Өнөөдөр надад таньд бид бүгдэд шинэ мэдрэмж, эерэг энерги, хүч чадал, инээд хөөр бэлэглэнэ гэдэгт итгэлтэй байна.
Бүгдээрэнг нь үнсье бас хайр илгээе
blog deerh duug chini sonsood, oor neg videonii hard songtoi holij sonsood l