Та бүхнийхээ мэндийг мэдэлгүй тун их удсан байна.
Хаа сайгүй өмнөх жилээ дүгнэж ирэх жилээ төлөвлөж байх шиг бололтой.
Энэ блогоо устгаж чаддаггүй , хааж чаддаггүй нь надад үнэхээр таалагддаг дээр нь миний амьдралын түүх оршдог учраас тэр байх л даа. Яг өмнөх жил шинэ жилийн дараа би https://piglet.blogmn.net/18787/ ийм бичлэг бичиж байсан байх юм. Одоо уншихад бас ч өнөөдрийн "би"-с өөр хүн байсан мэт санагдаж байна шүү. Энэ блогоо уншихаар нэг тийм танил бус мэдрэмж, танил дурсамж сэдрээл...
Жишээ нь би ийм зүйлс дэвшүүлж байжээ. ЗОрилт ч гэх юм уу даа нэг тиймэрхүү л
- Хэт их унтдаг зуршлаас татгалзана. - Үнэндээ бол би сүүлийн 2 сар маш их унтсан. Зохих хэмжээнээсээ илүүгээр сүүлийн хэд хоног ярих ч юм биш хичээл, шалгалтгүй л бол доод тал нь 11 цагт босох болсон. Үүнээс болоод өдөр маш хурдан дуусчихдаг. Жишээ нь хоолоо хийчихлээ ком дээрээ суулаа цаг харлаа шөнийн 1 цаг гэээл Сүүлдээ бүр өвөл бол миний ичээний улирал юм уу да гэж хүртэл бодсон.
- Залхуурах зуршил - За энэ талаар хэлэх ч юм биш. Аливааг хийж бүтээх creative, шаргуу бөгөөд хөдөлмөрч зангаа хэзээ ч юм гээчихсэн байна лээ. Бусдаас түрүүлж нэг алхмын урд явах хэрэгтэй гэдгийг одоо өөртөө сайн сануулж шаргуу хөдөлмөрлөхгүй бол өнгөрсөн жил шиг хийж бүтээсэн зүйлгүй өнгөрөхийг би тэвчихгүй бас өөрийгөө уучлахгүй. Үнэндээ бол 2008 онд би юу хийж бүтээв ээ гээд л сүртэй гарчиг тавиад бичлэг оруулна гэж бодсон ч өөрөөсөө иччихсэн хэхэ
- Цаг баримтлахгүй, мартамхай , хойшлуулагч зуршлаас сална- Товлосон цагтаа очдог, хичээлээс хоцордоггүй, цагийн юмыг цагт нь хийдэг болноо хө дээр нь хойшлуулах!!! . Ингэж ч өөрийгөө чөлөөтэй тавихгүй шүү
- Өөртөө тавьсан амлалтдаа хүрдэггүй - Өдийг хүртэл хэдэн амлалт өөртөө өгөөд хэдийг нь биелүүлээгүй бол? бодож үзээгүй юм байна. Гэхдээ ахиц гарч байгаа өөртөө нэг баяр хүргээд үнсчи
- Төлөвлөгөөгүй амьдралаас татгалз наа хөө - Аав өглөө надад юу гэсэн гээч бүгд л өөр өөрийнхөө замаар амжилтад хүрэх нь хүрээл урагшлаал явна. чи тэр дунд мартагдана эсвэл цуг урагшлана эсвэл хаягдана гэсэн Би ямар ч байсан урагшлан аа. Өнөөдрийг хүртэл хайж байсан мөрөөдлийн хүсэж тэмүүлэх мэргэжлээ мэдсэн. Одоо сурч байгаа маань биш л дээ гэхдээ түүнтэй маань холбоотой. Би залуу байна сурч эзэмшиж чаднаа.
- Түргэн уур түүнээс гарах аашыг дарнаа өөр ямар нэг арга зам олох хэрэгтэй - Найз нөхдөдөө гаргаад байдаггүй ч ээж аавдаа гаргах гээд байх болсон энэ ч муу шүү.
Зиак нэг иймэрхүү... гэнэт айхтар залхуу хүрэв хэхэ хихи он гарснаас хойш долоо хоногийн дотор ирэх 2010 оны зорилтуудаа дээрхийн адил бичнэ дээ.