ЗА өмнөх бичлэгээ үргэлжлүүлэхгүй орхичихдог юмуу гэж бодсон л доо тэгснээ тэгээл үргэлжлүүлчи гэж бодлоо. Тэр өдөр нээрээ гөөмөн гоё цас орсон шүү одоо ч гэсэн цастай л байна. Би өвөлд үнэхээр дуртай цаанаа л гоё би ч өөрөө цас орох бүрт эрч хүч гайхамшигаар цэнэглэгдээд байх шиг санагдаад байдгын. ЗА тэр яахав энэ талаар дараа яг гоё цас орж буй өдөр нүдэнд харагдтал дэлгэрэнгүй бичлэг оруулна аа. Магадгүй өвөлд дургүй хүмүүсч өвөлд татагддаг болчихюм билүү хэхэ
юу гээд дууслаа аан тийн. Эргээл харсан чинь анхны хайрт маань ирж явсан. Эхлээд би нүдэндээ итгээгүй л дээ тэгсэн явж байнаа өөрт тийшээ юм болов уу гэсэн буудал чиглээд л Ирэхээр нь өнөөх пиглет чинь аймар тоогоогүй царайлаад л гияас бүтэн эргээд л өөр тийшээ харвөө тэгсэн гэнэт ганцхан үсрээд л өөдөөс харчихсан тэгээл ам эвлэдэггүй ээ арайхийж сайна уу гэж мэндэллээ би ууг нь дуугарах ч үгйү өнгөрөөчи угааса ярих юм олдоохгүй байх гэж бодсын бйахгүй юу. За тэгээл яриа эхлээд юу яридаг билээ ярилцав. ТЭгсэн автуус ирээд бид хоёр нэг автобусанд суучихав суудал гэж хараал очоод суучихсан чинь хажууд өнөөх маань ирээд суучихав за тэгээл хүнгүй шахуу автуусанд бид хоёр чинь яваал хэхэ хамтдаа хоёул ертөнцийг жаргалаар туульяа гэдэг шиг л ююм болллоо. Тэгсэн нүүр улалзаал байна, хүн хараад байх шиг харахаар өнөөх чинь өөр тийшээ ширтээстэй. гайхаал гэхдээ эмэгтэйчүүдээ та нар мэднэ биздээ хүн далдуур нууцхан өөрлүү чинь ширтээд байгааг мэдэрдэг ш дээ тэ. БИ ч энэ намайг ширтээд байна даа гэдгийг шууд л тааварласан.
Харин би ямар харагдаж байгаа билээ гээл бодсон чинь байдаггүй шүү
тэгээл бодож эхлэв тэрийгээ ингэдэг байж эмэгтэй хүн чинь ер нь хаашаа ч хаана ч явж байсан өөртөө арчаатай байх хэрэгтэй юм байна гээд л. Тийм зөвөлгөө байсан даа уншсан гээл сүүлдээ ноцтой юм болох шинжтэй шүү өнөөх тоодоггүй төв царай чинь санаа зовж эхэлдийн байна улайх гээд байгаамуу хайшаан тэгээл шууд бурхан минь энэ хаана бууна гэлээ хурдан буугаасай гээд л залбирч эхлэв
ашгүй буучихсан ... ёоххх
удалгүй анхны хайрынхаа тухай, хөгжилтэй явдлууд , намайг анх яаж үнсэж байсан, яаж гуйж байсан дээр нь ангийнхан дундаа яадаг байснаа санаал санаал санаал хаана уулздаг байсанаа... тэрний ааш аяг,
инээд үнэр гээд л .... бөөн юм сэтгэлд үерийн ус шиг л давалгаалж байгаа юм даа цаашлаал салснаа, юу гэж хэлж байсанаа уйлж байснаа салчихаад тааралдахаараа яадаг байснаа бодохоос инээдтэй хэхэ
гэхдээ анхны хайр бүхэн хэдий бүтдэггүй ч ариун гэгээн, сайхан байдаг болохоор муухай гэхээсээ илүү хөгжилтэй хөөрхөн зүйлс их дурсагддаг шүү ай даа....
.... харьж явахад цас орж байсан ... цас хүртэл анхны хайрын маань талаар хуваалцаж надтай хамт мишээх шиг, амьдрахын сайхныг мэдрүүлэх шиг санагдсан ... амьдрах сайхаан
баатар> Кетчуп билүү нэг тийм бичлэг оруулж байсан их хөөрхөн болсон байсан.