Сайн байцгаана уу блогчидоо. Амралтын өдрийн мэнд! гадаа хүйтэн ч гэртээ халуун ам бүлээрээ жаргалтай аргагүй оройн зоогоо барьцгааж байгаа байхаа гэдэгт итгэлтэй байна.
Эхлээд бүгдээрээ таныг хайрладаг таны хайрладаг бүх хүмүүст талархаад нээх сайхан инээмсгэлчихий
Ээж маань тэтгэвэрт гараад манай гэрийн ойролцоох дэлгүүрт лангуу нээсэн юмаа. Би тэгээд ажилд нь тусалж ууг нь хагас бүтэн дээ сууж өгч байя гэж шийдсэн ч шалгалт эхэлчхээд зөвхөн бүтэн сайн өдөр л сууж байгаа юм. Хажуу талд маань үсчин ажилладаг юм. Өнөөдөр дунд эргэм насны хоёр хос тэрсхэн хоёр хүүгээ дагуулаад үсчин оров оо. Ээж аав хоёр нь үсээ янзлуулаад их л завгүй. Том хүү нь орилж ээжийгээ дуудсаар байгаад нэг гар буу авахуулчихлаа. Тэр нийх нь сум нь үзүүртээ нэг шилэн дээр тогтчихдог резинтэй тийм ганцхан сумтай. Бага хүүдээ нэг тараг атгуулж байж чимээгүй болгох шиг боллоо. Гэтэл жаахан дүү нь тарагтайгаа ноцолдож яваад аавынхаа өмдийг тараг болгочихсон бололтой.
Гэтэл ах нь тэр дэлгүүрээр нэг орилж байн аа нөгөө тоглоомон гар буугаа толгойд нь тулгачихсан
/ дүү нь тоосон шинжгүй таргаа долоосооор газар суучихсан/
" Би чамд аавын өмдийг дахин битгий муухай болгоорой гэж хэлсэн биз дээ!!!, Хэлсэн байхаа!!!, БИ чамд хэлсэн биз дээ!!! одоо зайл цаашаагаа!!! " дахин дахин энэ хэллэгээ давтан давтан орилох юм.Яг л алан хядлагатай киноны хэн нэгнийгээ алах гэж байхдаа буу тулгаад орилдог шиг. Хэн ч тэднийг яагаад байгааг сонирхож буй янзгүй... харин надад хүүхдүүд ингэж хүмүүжиж байна гэдэг үнэхээр харамсалтай санагдаж байсан.
Ойролцоогоор 4хөөн настай хүү шүү дээ. Гэтэл тэр бяцхан дүү нь ингэж орилоод байхад уйлах ч үгүй юм. Зүгээр л тарагтайгаа ноцолдоод л ....
.... тэгж байгаад том хүү нь аав дээрээ очоод та тэр Улака гэдэг ахтай царай зүс чинь их адилхан юм байна лээ. Би харсан, таны царай тэр улакагийнхтай тасархай гоё адилхан! хэхэр хаха хохо энд тэндгүй инээд хөөр
гэтэл бага дүү нь ярьдаггүй гэнэ ааби даби дүүби добитойгоо л байх шиг байна. 2 ойтой юм уу даа..
би өөрөө хүүхэдгүй бүр төрсөн дүү ч байхгүй болохоор тэр юм уу хэлэх тайлбар ч алга санал ч алга... ямар ч байсан ийм явдал болж байна лээ. Бидний ирээдүй гэж нэг бол их аймар айхавтар хүмүүс нөгөө бол их цаг үетэйгээ хөл нийлүүлсэн сэргэлэн нь дэндсэн нөхдүүд бий болох байх даа
Тэр дэлгүүрт танихгүй худалдагч хүмүүс их харагдана лээ бодвол хэн нэгнээ амраах гэж оронд нь ирж суусан биз.. гол онцлог нь бид бүгдээрээ адилхан байсан тэр юу гээч эвшээлтээрээ
* үг үсгийн алдаа шалгагчид их талархаж байгаа, гэхдээ алдаатай үгнүүдээ ч бас оруулчихсан хэхэ