Шинэ блогийн хаяг:
http://pigletbn.blogspot.com

2009-01-12
Өөрөө өөртөө саад болохгүй!!!
За сайн байцгаана уу блогчидооо

ЮУ хийж бүтээцгээж байна даа? дор бүрнээ хийх юмтай л байцгааж байгаа байх даа тиймээ

МИний хувьд гэвэл пиглетийнх нь хичээл амарцөөн. Амралтаараа хийх ажлын төлөвлөгөөг гаргасан боловч одоо болтол эхлээгүй сууж байна. энэ ч том сүйрэлийг авчирна шүү. Уг нь эхлэл гэдэг хийх ажлын тал нь гэдэг байхаа яг тэрэн шиг уг нь би эхлэчихвэл ч тэгээд дуусгачихдаг юмаа. Өөрөө өөртөө өнөөг хүртэл хэтэрхий их саад болж байсан байх юм. энэ л өөрийгөө ойлгох гэж түүнийг жаргалтай байлгах гэж бас дээр нь захирах гэж оролдож байна.

ЗУрагтын мэдээгээр энэ монголд энэ дэлхийд юу болж байгааг үнэхээр аймшигтай гаргах юмаа. Би ер нь бол мэдээ үздэггүй. Хэрэгцээтэй зүйлээ хайгаад уншчихдаг юм ингээд бодохоор Хуучин хүү ч юм шиг хээхэ. Өчигдөр зурагт эргүүлж байгаад мэдээ үзвээ тэгсэн нэг тв-ээр
- За одоо ингээд та бүхэндээ байгаль экологитой холбоотой мэдээлэлээ хүргэеээ гэсэн ээ энд үер тэнд цасан шуурга бас нэг газар машины томоохон осол өөр нэг оронд цахилгаангүй болж гээд л за энэ хэсэг нь дуусав тэгсэн ингэж байна
- Ингээд өнөөдөр дэлхий дахинд ямар ямар содон үйл явдал болж байсаныг сонирхьёо гэснээ л маш том үер болж байсан, уулын цас буусан ч гэнэ үү тэгээд  2000 гаруй хүн үхэж байсан тэр ерөнхийлөгч нас барсан түүнийг бүтээлийг мөнхжүүлсэн гээд л .... ёо ёо ёо больёо би дахиж мэдээ үзэхгүй !!! мэдээний төгсгөлд миний нүүр мүүр авах юм байхгүй ээ байдгаараа урвайчихсан одоо яаанаа дэлхийн санхүүгийн хямрал, үнийн өсөлт ажилгүйдэл дээрмийн хэрэг гээд л толгойг  асуудлууд шууд эргүүлчихэж байгаа юм чинь. За тэр яахав кино үзье гэж бодоод л эргүүлж байгаа юм Солонгос кинонууд үеээ өнгрөөгөөгүй байгаа бололтой үнэндээ тэр гарч байгаа юмнууд нь урьд нь гарч л байсан санагдана. Хэдэн кино " ХАр КИНО" би тэгж нэрлэдэг юм. Учир нь нэг тиймэрхүү кинонд цэлмэг тэнгэр, Өдрийн наран огт гардаггүй юм л даа. Эцэс төгсгөлгүй асуудлууд харанхуй өрөө хөмсөг зангидсан хүмүүс гардаг юм хэхэ за за нэг иймэрхүү үнэндээ аав ком дээр суучихаад би аавын хийдэг ажлын нэг болох тв үзэх үйл ажиллагааг хийж үзэхээр шийдсэн юм. Аав суваг эргүүлж эргүүлж сүүлд нь Орсын тв-н концерт үзэх юмуу эсвэл хятад дээр гарч буй боксын тэмцээн үздэг. Арга ч үгүй юмуу дөө аав мин ь.

За за найзууддаа зөвлөхөд над шиг битгий ингэж суугаарай хэхэ үнэт цагууд чинь үрэгдэх байх шүү. Магадгүй би яг нэг тийм тиймэрхүү үеээр нь тв үзсэн байх.

Монголчуудаа та нар анзаарсан уу? гэрлэн дохионы хажууд товчлуур байгааг гарцар гарах болвол дардаг хэхэ. Би яг хэд хоногийн өмнө найздаа тйим юм тавьчихвал гэж ярьж байсан юм. Ямар ч байсан яг манай буудал дээр байна лээ. Би шууд л очоод дарчихсан тэгснээ ажилдаггүй ч юм болов уу гэж бодоод ичив . Ашгүй удалгүй гэрэл дохио ногоон болчихсон үнэхээр баярласан шүү бас хотын төвийн замаар бий болсон замын голын хашлаганууд ай хөөрхий сайхаан сайхан бидний аюулгүй байдалд жаахан ч гэсэн санаа тавьсан байна шүү дээ

Баярлалаа Монгол оо!
Бичсэн: piglet | цаг: 13:12 | Миний өдрүүд
Холбоос | email -ээр явуулах | Энэ бичлэгийг нийт 347 удаа уншсан. Сэтгэгдэл(5)
Сэтгэгдэл:


manai garts tiim boloo u bolj bna sh dee. Amraltaaraa saihan amraarai. Muu medee buu uz uzvel setgeld neg tiim bdag ium. winking
Бичсэн: american boy цаг: 12:49, 2009-01-15 | Холбоос | |


donika: zalhuu gj neeree tom daisn bnoo
Hundaga: harin tmee tm tobchluurtai bolsn , Ghdee haana haana bgag ni sn medku l bn. Uhaj abahgui shataahgui bh gj l naidaj suuna da happy
Бичсэн: piglet цаг: 23:10, 2009-01-12 | Холбоос | |


хөөх тийм товчлууртай болоо юу? болжийшд, шатаагаад, ухаж аваад байхгүй бол ккк.
Бичсэн: хундага цаг: 17:41, 2009-01-12 | Холбоос | |


sain. yamartaa ch mend medii. zalhuugaa diileegui hun unshij duusgasangui garchlaa hoorhii
Бичсэн: donika цаг: 17:36, 2009-01-12 | Холбоос | |


TV-iin tal deer ch sanal neg bn shuu,
za amjilt huseye.
Бичсэн: Зочин цаг: 16:11, 2009-01-12 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax