Шинэ блогийн хаяг:
http://pigletbn.blogspot.com

2009-01-15
Аймшигийн юм
Хотын төвийн 9 давхар орон сууцны барилгын дунд орших олон янзын динозаврын хөшөө , гулгуур , савлууртай нэгэн хүүхдийн тоглоомын талбайн голд орших ногоон өнгийн өндөр өвсөн тэжээлтэн динозаврын  нуруун дээр нь нэгэн жижигхэн охин суугаад түүний өөдөөс нэгэн бор охин / энэ би- өдөржин гадаа тоглосоор бов бор болчихсон / динозаврын хүзүүн дээр нь суучихаад их л аминчхан нэгэн зүйлийг ярилцана.
-Найз: Одоо хоёулаа юу хийх үү? хүсээд байсан динозаврынхаа дээр хүнээр өргүүлэлгүй гарчихлаа
- Би:     Харин ээ... аймшигийн юм ярих уу айн?
- Найз:Тэгье л дээ. Чи мэдэх  юмуу, би лав мэдкү шд
- Би:     Би мэднээ. Зөндөө сонсож байсан юм.
-Найз: Тийм үү би шөнө орой яривал айгаад байдаг  шдэ.
-Би:       Одоо юу гэж айж байдаг юм бэ. Чи улаан дүплийг мэдэх үү?
-Найз:  Мэдэхгүй.Чи яриад өг
-Би:      ЗА тэгье, Эхлээд ингээд нэг аав ээж охин гурав байдаг байхгүй юу. Тэгээд байж байсан чинь Ээж нь охиныхоо төрсөн өдрөөр юу авч өгдөг юм билээ гээл бодоол байдгын. Бодож бодож ямар нэг зүйл авья ямар ч байсан зах орьёо гээд явдаг юм. ТЭгээд л зах дээр явж байсан чинь нэг аймар гоё улаан дүпл лангуун дээр байжээ. Хэд юм гэсэн чинь аягүй хямдхан үнэ хэлж л дээ. Яаагаад ийм гоё дүпл ийм хямдхан байдаг байнаа гэж бодоод хурдхан шиг авч гэнэ. Тэгээд л нөгөөдхөө авчихдаг юм. ТЭгээл байжысан чинь охиных нь төрсөн өдөр болоол нөгөө ээж нь нөгөө улаан дүплээ охиндоо бэлгэлдэг юм. ОХин нь ёстой гоё дүпл гээд л баярлаад л авдагын.
Би: ...... / дуугүй болчихов/
Найз:  Яаасан бэ? цааш нь ярь л даа
Би:      За байжы л даа би бодоодхий / уурлав /
Найз: ..... за ярь л даа санасан биз дээ
Би:     Санадаггүй ээ яах уу? Би ерөөсөө өөрийг яриад өгье. Чи 12  толийг мэдэх үү?
Найз: Мэдэхгүй, яриад өг
Би:     За яахы яахы энэ муухай. Чи "Бойтог"-г мэдэх үү?
Найз: Үгүй.
Би:     За ерөөсөө боли энэ аягүй муухай цочоодог. Чи 3 шар сарнайг мэдэх үү?
Найз: Үгүй шд чи яриад өг л дөө
БИ: ..........
Найз: За яасан бэ? 
Би:    Харин эхлэлийг нь санадаггүй ээ  

Хэхэ ийм л юм ярилцдаг байлаа ш дээ .

 

н.
Бичсэн: piglet | цаг: 18:46 | Миний өдрүүд
Холбоос | email -ээр явуулах | Энэ бичлэгийг нийт 336 удаа уншсан. Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax