Дандаа л чи инээж байх юм. Тийм сайхан байна уу?
Үгүй ээ
Аан.Чамайг би их жаргалтай хүн гэж боддог.
Тэгж харагддаг байх.
Чи хүчээр тэгж инээнэ гэж байхгүй. Тэгэхээр чи жаргалтай?
Хүчээр ч бас инээж байсан нь дээр. Бусдад таалагдана.
Чи тэртэй тэрэнгүй бусдад таалагддаг. Зарим нь бүр атаархдаг
Магадгүй ээ.
Чи лав ганцаарддаггүй байх аа?
Тийм үе байдаг.
Хэзээ?
Ихэнхидээ. Тэр яг л миний амьдрал шиг
Мэдээж ганцаардахгүй үе бий биз дээ?
Байлгүй яахав. Ганцаардахгүй байх амархан
Яаж?
Нууц
Надад хэлчих л дээ
Би ч мэдэхгүй
Хэн мэддэг юм бэ?
Хэн ч мэдэхгүй
Тэгвэл жаргалтай үе бий биз дээ?
Байна. Яг л зүүд шиг
Хуваалц л даа
Чадахгүй нь
Яагаад?
Минийх учраас
chamd hun: chi dandaa l ineejiihii gej helj bsnu?