Шинэ блогийн хаяг:
http://pigletbn.blogspot.com

2009-03-10
Хүн сүгнүүд, Тэд
  
Art by Arash Rezghibarez
 
   Хов хоосон ертөнцийн хязгаарт өөрөөсөө би өөрийгөө олох гэж сууна. Тэнд байдаг хүн бүр оршиж байгаа мэт дүр эсгэх боловч мөн чанартаа орхигдсон хүний сүгүүд орилоо сармагчны үр сад юм. Дуулдах төдий авиа гаргаж ярилцах агаад чанга хоолой гэгч юу болохыг эс мэднэ. Цаашлаад хүний ёсоор амьдарна гэж юу болохыг ч үл мэднэ. Хүлээсэн анзаарсан хайсан гээд тооцвол тэднийг тэнд байдгийг мартах хэмжээний он цаг улиран одож... би хүртэл өөрийгөө хэн бэ гэдгийг мартсан байхад бэдрэн хэсүүчлэх тэд мэднэ гэдэг юу л бол...
     Он жилүүд өнгөрч эрт цагт гэж эхлэх үлгэр гээчийг ярилцан суух эмс охид олон ч тэднийг л тийнхүү ярилцдаг гэдгийг , цасан цагаан царайтай час улаан уруултай, нүүрнээс нь гэрэл цацарч нүд нь цэцгийн дэлбээ мэт хэлбэртэй үзэсгэлэнтэй гэдгийгээ ч тэд мэдэхгүй, тэдний ярилцдаг үлгэрт ханхүү байдгийг ч мэдэхгүй. Тэдний амьдрал жаргалтай төгсдөг гэдгийг мэддэг ч яагаад жаргалтай гэж тодотгоод байгааг нь ойлгодоггүй
Тэдэнд зүрх сэтгэл гэж үгүй
Тэмүүлэх мөрөөдөл ч гэж үгүй
Тэдэнд юу ч байхгүй
Тэд хүн сүгнүүд
өдрийг өнгрөөж ядахдаа үлгэр хүүрнэдэг
дуулах гэж орилдог,
орилох гэдэг нь үнэндээ бороо газар шиврэхээс илүү анир гаргахгүй
ярилцана гэж шивнэнэ.
Тэд хүн сүгнүүд юуг ч ойлгодоггүй.
Тэдэнд юу ч хэрэггүй бас тэд юу ч хүсэхгүй.
Тэнд гагцхүү тэд орших ёстой.
Тэд хүмүүн төрөлхтөний үлгэрийн баатар, домгийн эзэд, хүслийн шувуухай, дууны эзэн, киноны сэдэв нь... 
Магадгүй хүн бүр тэднийг энэ дэлхийд бодитойгоор байгаасай гэж хүсдэг биз. Үнэндээ тэд байж л байдаг гэхдээ дэлхий дээр бус миний орших ертөнцөД.

Тэд хүний дээд хүслийн хязгаар нь мөн боловч тэднийг тэгж үнэлэх хэн ч үгүй.
Тэд оршсоор хөлхөлдсөөр... дуулдах төдий шивнэлдэж, дуурсагдах төдийд орших хугацаа нь нэмэгдсээр...тэнд хүн нэмэгддэг бас хорогддог...
Өнгөрсөнд бус ирээдүйд ч бус яг одоо энд амьдардаг.
     Тэдний талаар утга учиртай яриа хүүрнэнэ гэдэг өөрөө утгагүй 
Тэд ч энэ талаар юу ч мэдэхгүй

Бичсэн: piglet | цаг: 21:16 | Тэмдэглэлийн дэвтрээс
Холбоос | email -ээр явуулах | Энэ бичлэгийг нийт 364 удаа уншсан. Сэтгэгдэл(6)
Сэтгэгдэл:


би ойлгосонгүй, гэхдээ бичсэн хэлбэрийг нь гоё гэдгийг мэдрээд байна аа,хэ хэ.

үүнийг хэн бичсэн, тэр хүний дэвтэр дээр нь © байгаа байх.

иймэрхүү зүйлийг хамгаалж байх хэрэгтэй ш дээ, тэхгүй бол би наад бичлэгийг чинь бичсэн юм шиг юм болох магадлалтай л даа
Бичсэн: galbaatar цаг: 15:07, 2009-03-16 | Холбоос | |


Сэтгэгдэл бичсэнд баярлалаа
Тэмдэглэлийн дэвтрээс гэсэн ангилал нэмсэн.Жижигхэн дэвтэр дээрээ бичсэнээ оруулж байна аа. Хааяахан иймэрхүү юмнууд буугаад байдаг юм.
Бичсэн: piglet цаг: 10:41, 2009-03-11 | Холбоос | |


Сайхан санагдлаа.
Бичсэн: Сэмээрхэн цаг: 10:10, 2009-03-11 | Холбоос | |


тэнд хүн нэмэгддэг бас хорогддог...
Бичсэн: dao цаг: 10:01, 2009-03-11 | Холбоос | |


yag yu unshchivuu big grin ene heseg harin taalagdlaa

"..дуулах гэж орилдог,
орилох гэдэг нь үнэндээ бороо газар шиврэхээс илүү анир гаргахгүй
ярилцана гэж шивнэнэ.."
Бичсэн: mess цаг: 09:17, 2009-03-11 | Холбоос | |


өчигдөр орой уншсан, өнөө өглөө ахиад л уншлаа.

тоймлож бичих боломжгүй сэтгэгдэл төрөөд байх юм. таалагдаж байгааг нь л мэдэж байна.
Бичсэн: Friska цаг: 08:58, 2009-03-11 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax