Шинэ блогийн хаяг:
http://pigletbn.blogspot.com

2009-4-13
ХҮн хэзээ ч хэн нэгний эрхшээлд бүрэн автаж
Хүн хэзээ ч хэн нэгний тусын тулд амьдарч
Хүн хэзээ ч хэн нэгний хүссэн зоргоор өөрийгөө өөрчилдөггүй л байхгүй юу

Ядаргаатай юм.

Заримдаа намайг зүгээр л орхичхож баймаар юм даа.

Ярихыг хүсэхгүй байхад яриад, уулзахыг хүсэхгүй байхад гуйгаад уур цухал хөдөлгөөд байх юм.
Хамгийн хэцүү нь шалтгаан?
Яагаад чи ингээд байгаа юм? яагаад дуугармааргүй байна гэж? гээд л яг л би хар гаригаас ирчихсэн юм шиг гайхаад л ..
Зүгээр л би Би-тэйгээ цуг баймаар л байна.
Хэнийг ч анзаарахгүй тоохгүйгээр.
Нээх гоё хов хоосон ертөнцөд ганцаараа хэсэг очмоор санаг...
2009-4-12
Энэ пиглет нээрээ шал онгироо шүү
Тэгээд л онгироод явчихдаг юмаа
За чи битгий онгироод бай.

Энэ хэдийг эсвэл иймэрхүү утгатай үгсийг сонсолгүй удаж... удсан ч гэж ерөөсөө хэлүүлж байгаагүй юм шиг байх юм огт танил бус "онгироо" гэдэг үг. Жоохон байхад хүмүүс хөөргөөд л хүүхдүүд нээх хөөрхөн хөөрөөд л инээгээд л байдаг даа. Би тэгдэг байсан болов уу? эрт ачаалалд орсон болоод ч тэр үү цаад пиглетийн чинь санах ой мемори гээч нь тасалдалтай амьдралын эхний хэсэг тэр  чигтээ байхгүй. 5 болоод 6 настайгаас эхлээд ганц хоёр тасалдсан кадртай явсаар явсаар 10, 12 насны хэдэн өөдөснүүд 14,15 н...
2009-4-2

Жаахан энэ тэндхийн блогуудаар хальтхан шагайсан чинь хаврын тухай сэтгэгдэл бодрол заавал ч үгүй байнаа.
Хавар гээч нь хүний сэтгэлийг жаахан жаахан бүр хэтрүүлээд эргүүлээд сэвсэлзүүлээд сийгүүлээд гуужуулаад гундаагаад дэвэргээд хөөргөөд далийлгаад ташууруулж зэлрүүлээд өвчлүүлж бас бяр амтагдуулж байгаа бололтой.
Пиглетээр нь сонин юмгүй дээ тайван шахуу. Нүдний шилээ солисноос өөр сонингүй. Аймар том болгочихсон хохо
Лааг баяртай happy ending кино үзчээд сууж байтал гэнэтхэн уур хүрээд явчихдаг юм даа.
Яасан юм бүү мэд. Уур хүрээд л бухимдаад л ... би уг нь уурлахыг хүсдэггүй.
...
2009-3-26


Чамтай зөвхөн тааралдхыг хүсдэг нь Би бол хэр хүлээх ёстой юм бол?
Би ч ихийг хүсдэггүй. Ер нь бол чамаас юу ч хүсдэггүй. Чамайг ганцхан харахыг хүсдэг.
Энэ тийм ч том хүсэл биш тийм биз? гэхдээ биелдэггүй. Чи хол байгаа. Энд байсан ч чи надад харагддаггүй.
Хааяа чамтай адил хүмүүсийг би чамайг байгаасай гэж ихээр хүсэх юм...
Өнөөдөр нэг л өдөр... тэр өдөртэй ижилхэн. Онцын ач холбогдол байхгүй тэр л өдөртэй их ижилхэн.
Бүрхэг бүүдгэр. Хуйсгануур салхитай. Ядарч ирээд цонхны ойролцоо унтах гэж хичээсэн. Яг адилхан.
Ялгаа нь чи миний амьдралд алга. Бидний дунд юу ч алга. Зүрхэндэ...
2009-3-3
Тэгээл ийм гоё дуу байж байх юм. Надад гоё дуу гэдэг нь үг нь ч ая нь ч дээр нь дуучных нь хоолой нь ч гоё байвал сайхан санагддаг. Ер нь ийм дуу сонсож явахад гэмгүй. Энэ дууны үг нь хүртэл гоё.
Gotta be somebody for me




"Gotta Be Somebody"

This time, I wonder what it feels like
To find the one in this life, the one we all dream of
But dreams just aren't enough2
So I'll be waiting for the real thing, I'll know it by the feeling
The moment when we're meeting, will play out like a scene
Straight off the silver screen
So I'll be holding my breath, right...
2009-1-31

Өмнөх хайрын салалтын шалтгааныг өөр хэн нэгний хайрын гэрлэлтийн шалтгаанаар солилцоно.
Солилцоо хийхийг хүссэн хүмүүс өөр хоорондоо холбоо бариарай.
Хүсэхгүй байгаа хүмүүс нь хүсээгүйн шалтгаанаа гэр бүл салалтын шалтгаантай солилцоорой
Солилцоо хийхийг хүссэн хүмүүс өрөөл бусдаа өөрсдөө олоорой
Хүсэхгүй байгаа хүмүүс нь хүсээгүйн шалтгаанаа хүн хайрлахын шалтгаанаар солилцоно
Солилцоо хийхийг хүмүүс өдөр бүр өөр нэгнийг хайж олоорой
Хүсэхгүй байгаа хүмүүс нь хүсээгүйн шалтгаанаа ганцаардлын шалтгаантай солилцоорой.
.................................................................
2008-12-19
Хүсээгүй байхад хүчилээд байдаг.... хиймээргүй байхад дарамтлаад байдаг... хүлээстэй ч юм шиг энэ орчлонд над мэтийн бяцхан хүнүүс нь дуугүй хийгээд гэмгүй юм шиг хирнээ дотроо хашгирч байх хэрэгтэй юм шиг байгаан. Би энэ дууг сонсохоороо дотроо дагаж чимээгүй хашгирдагын ..

Perfect by nature
Icons of self indulgence
Just what we all need
More lies about a world that

Never was and never will be
Have you no shame? Don't you see me?
You know you've got everybody fooled

Look here she comes now
Bow down an...
2008-12-13
2008-12-10
Сайн уу залуучуудаа амьдралын харгуй сайн сайхнаар цэцэглэж л яваа биздээ?


..Хүмүүс жолоогоо бариал би хажууд нь зам гарах гээд л эсрэг талд буудал дээр хүмүүс автобус хүлээгээд л нэгэн хэсэг хүмүүс мөнгө олж болох тэр л  ертөнцийн талаар бодоостой... харин миний хажууд найз минь голын урсгал адил урсах машины хөдөлгөөнөөс айсан бололтой арагшаа нэг алхам хойшилж харин харц нь машинуудлуу сайтар лавлавал зүгээр л ширтээстэй бодол нь харин өдрийн лекцэн дээр таарсан бондгор залууг бодоостой... ард минь сургууль маань 66 жилийн түүхээ үүрч хязгааргүй үргэлжлэх оюутны хөлд дарагдан эрдэмтэн ...
idiomatic-dormant