Шинэ блогийн хаяг:
http://pigletbn.blogspot.com

2009-03-26
Чамтай зөвхөн тааралдхыг хүсдэг нь Би бол хэр хүлээх ёстой юм бол?


Чамтай зөвхөн тааралдхыг хүсдэг нь Би бол хэр хүлээх ёстой юм бол?
Би ч ихийг хүсдэггүй. Ер нь бол чамаас юу ч хүсдэггүй. Чамайг ганцхан харахыг хүсдэг.
Энэ тийм ч том хүсэл биш тийм биз? гэхдээ биелдэггүй. Чи хол байгаа. Энд байсан ч чи надад харагддаггүй.
Хааяа чамтай адил хүмүүсийг би чамайг байгаасай гэж ихээр хүсэх юм...
Өнөөдөр нэг л өдөр... тэр өдөртэй ижилхэн. Онцын ач холбогдол байхгүй тэр л өдөртэй их ижилхэн.
Бүрхэг бүүдгэр. Хуйсгануур салхитай. Ядарч ирээд цонхны ойролцоо унтах гэж хичээсэн. Яг адилхан.
Ялгаа нь чи миний амьдралд алга. Бидний дунд юу ч алга. Зүрхэндээ авч үлдсэн жаахан дурсамж надад байна.
Чамд байдаг байх.
Гэхдээ
Үнэ цэнэгүй.
Чи явчихсан. Би явуулчихсан.

Үргэлж би хэн нэгэнд Баяртай ... гэж хэлдэг. Хүссэн ч хүсээгүй явах цаг тэдэнд бий гэдэгт дэндүү итгэлтэй байдаг.
Дараа нь Яаж ч болохгүй өнгөрснийгөө тэврээд уйлна. Зүрх ойлгодоггүй тархиа гашилгана.
Ирээдүйгээс айж хэсэг миний амьдрал зогсоно... урагшлана... үргэлжлэнэ...


Бичсэн: piglet | цаг: 18:14 | Мэдрэмжүүд
Холбоос | email -ээр явуулах | Энэ бичлэгийг нийт 338 удаа уншсан. Сэтгэгдэл(12)
Сэтгэгдэл:


Yar good
Бичсэн: tatah цаг: 20:39, 2009-03-28 | Холбоос | |


яах вэ дээ амьдрал тийм л байдаг юм чинь
Бичсэн: dadido цаг: 22:18, 2009-03-27 | Холбоос | |


Ирээдүйгээс айж хэсэг миний амьдрал зогсоно... урагшлана... үргэлжлэнэ...

Тиймээ. Энэ бол бидний амьдрал. үлдэж урагшлах нь. Гэхдээ хөдөлж байхад амьдралд учрал байх л болно

Бичсэн: Хүслийнжигүүр цаг: 11:27, 2009-03-27 | Холбоос | |


дотор хүний юу гэж байгаа нь маааааш чухал учраас баяртай гэж хэлсэн чинь туйлаас зөв. Тэр хүмүүнд үү, дотор хзмззнд үү, алинд нь итгэх нь чиний хэрэг боловч дотор хүн чамтай нэг насаараа хамт байгаа учраас бүх л асуудлыг чинь чамаас илүү мэддиймөө. Айхтар хог байгаан. За тэгээд цаашдын аян замд Goodluck batting eyelashes
Бичсэн: director цаг: 10:43, 2009-03-27 | Холбоос | |


bichkenee hicheel nom n sain uu big grin
ene yu boljiin ain?

"Үргэлж" би хэн нэгэнд Баяртай ... гэж хэлдэг. Хүссэн ч хүсээгүй явах цаг тэдэнд бий гэдэгт "дэндүү итгэлтэй байдаг"

ene baidlaas chin dugnevel chi barag uuruu huuguud yavuulchdiin bishuu.uurtuu iim itgelgui baij boljiinuu yajiin.

Бичсэн: mess цаг: 07:22, 2009-03-27 | Холбоос | |


Хэхэ ойлголоо баярлалаа Кетчуп

Мартахгүй алдахгүй байхыг хичээнээ happy

Зүрх сэтгэлийн асуудал ээдрээтэй. Ихэнхидээ миний асуудлууд зүрхийг тархи ойлгоогүйгээс л болдог юм л даа.
Бичсэн: piglet цаг: 20:20, 2009-03-26 | Холбоос | |


гэхдээ би хүний зүрх сэтгэлд зөвлөлгөө өгөхөөр амьтан ч биш. ер нь зүрх сэтгэлийн асуудал ээдрээтэй тиймээ. үнэндээ өөрийнхөө зүрх сэтгэлийг ч таньж чадахгүй л явна даа...
Бичсэн: ketchup цаг: 20:20, 2009-03-26 | Холбоос | |


дотороо итгээгүй бол тэр чиний хайж байгаа хүн биш байна. тэр хүн чинь мөдхөн таарах байхаа. харин наад зурган дурсамжаа марталгүй дараагийн тэр сайхан хүнээ гомдоочихов оо. өөөрөө өөрөөсөө ч далд нуугаарай. болж өгвөл мартаад болохгүй бол сайхан бүдгэрүүлээд ... big grin
гүүд лак.
Бичсэн: ketchup цаг: 20:18, 2009-03-26 | Холбоос | |


Дао: ерөнхийдөө дөхжээ. над дээр эргэж ирэхгүй л дээ ...

кетчуп : дотоод сэтгэлдээ итгээгүй юм л даа

Ариус: Баярлалаа


Бичсэн: piglet цаг: 19:35, 2009-03-26 | Холбоос | |


харах гэдэг үгийг тэр утгаар хэрэглээгүй байхаа тээ. харах гэдэг чинь бас олон янз ш дээ. надад ч гэсэн харахад л хангалттай. дулаахан мэдрэмж төрүүлж байдаг тэр нэгэн байдагаа. харин чиний амьдралд ирээд явчхалгүй үүрд үлдэх нэгэн хаа нэгтээ байж л таараа big hug
Бичсэн: arius цаг: 19:32, 2009-03-26 | Холбоос | |


харахаас өөрөөр юуг ч хүсдэггүй бол зургийг нь гуйгаад авчих. харин өөрийг хүсдэг бол өөрийн дотоод сэтгэлдээ итгэж байвал тэмцээд үзэх л хэрэгтэй...
Бичсэн: ketchup цаг: 19:26, 2009-03-26 | Холбоос | |


би ёстой ойлгосонгүй хэцүүл байхдаа эсүүл бүүр холын хол эргэж ирэхгүй явсан хүнийг дурсаад ч байгаа юм шиг санагдлаа гэхдээ биш байхаа тээ big grin
Бичсэн: dao цаг: 19:04, 2009-03-26 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax