Шинэ блогийн хаяг:
http://pigletbn.blogspot.com

2009-03-24
Сансрын эрүүл мэндийг хүсье :)


За сайн байцгаана уу эрхэм нөхдүүд ээ?
Юу хийцгээгээд л байна даа?
Пиглет нь бичлэг оруулалгүй нээх удчихсан ч юм шиг санагдаад байх юм.
За За аягүй бол дандаа тэгж санагддаг ч байж магадгүй.  
 
Энэ долоо хоногийн хамгийн дуулиантай явдал бол миний хувьд саран дээр эмэгтэй тоорой буюу би согтуу буусан явдал бус харин өвдсөн нь байлаа даа хөөрхий. Зайлуул амралтын хоёр өдөрт өдөржин шөнөжин толгой нуруу туруу гэж өвдөж унтаж сэрж халуурч боссоор таарсан. Бас хажуугаар нь сэмхэн нет ээр ороод байгаа юмаа. Жаахан байхдаа эм ууж үзэх юмсан. Яаж халуурдаг юм бол өвдөөд эмнэлэгт хэвтхийнсэн ... гээд л мөрөөддөг байлаа. Гэнэт нөгөө UBS-н мөрөөдөл биелдэг юм гэдэг шиг л биелж орхив. Золиг гэж. Тэр хэдэн хоногт Монгол хүн сансарт ниссэний баяр болоод би ч тэр явдлаас хойно төрсөн юм болохоор сонихон л байлаа. Монгол телевиз ч сайхан сайхан нэвтрүүлгүүд хийж ээ. Өвдсөн биш Муу аав ээж хоёрынхоо сэтгэл мөнгө хоёроор л жаал тоглочихлоо.
Миний мэдэхийн хэдэн найзууд дунд минь нойр хоолоо хасан ажилладаг нөхдүүд байдаг. Бүгдээрээ л ажилаа хийх ёстой гээд шоргоолж шиг зүтгэчихнэ. Шөнө нойргүй хононо . Маргааш нь үүрээр явна. НӨгөөдөр нь үүрээр босно гээд л үргэлжилнэ. Харин нөгөө талд бас хэсэг хүмүүс байна гэхдээ би танихгүй.
Эмнэлэгт байж байтал санамсаргүй таарсан юм.
Цэргийн баяр 18 гэж уугаад өдөржин шөнөжин уугаад маргааш нь шараа тайлах гэж хэтрүүлээд тэгээд бүр болдоггүй тэсэлгүй 100 грам татаад юм идэх ч хүсэл байхгүй хэл цав цагаан архины хордлого болчиж Оргил рашаан бараг 8 шил, 2 лааз кола уулаа болдоггүй . архины хордлого гаргадаг дусал хийлгэе гэчихжээ бас. Нүүр царай гэж нурмачихсан амьтан. Гэтэл эмч "ээ наадах чинь хэрэглээнээс гарчихсан дусал байна" гэсэн чинь зүгээр зүгээр би урьд нь хйилгэж байсан юм  гэжийн 

За тэгэхээр найз нар минь, ах эгч нар минь дүү нар минь хэхэ эрүүл мэндээ бодьёо.
Сайхан эрүүл хүнс хэрэглэе цагийн юмыг цагт нь хийгээд ачааллаар өөрийгөө дарахаа больёо. Зав гарвал цэнхэр дэлгэц ширтэж орчноос тас авч байхаар ойрд уулзаагүй найзыгаа дагуулаад ойрхон уулруу өгсчихөж байя. Хань олдохгүй байвал ганцаараа сайхан нүд чих тархи оюунаа амраагаад эртхэн унтчихаж байя. Архи тамхийг хэтрүүлэхээ больёо. Амьдралаас эрч хүч авч өөрөө өөрийгөө хайрлая л даа.
Явж явж энэ биеээ бид олдсоных, үнэгүй юм гэсэн шиг эдлэх юм. Насны эцэст хугацаа нь дорхноо дуусчихна. Сансарт нисэх гэвэл тэнцэхгүй бол яахын. Би яаж таны төлөө уйлахгүй байх юм
Аягүй бол үнэ цохиж авсан эд материалын зүйлээ өөрөөсөө илүү хайрлаж байгаа даа.
Миний юм гэх зүйл үхэхээ дөхөхөөр энэ бие чинь бас дурсамж чинь л байх байх.
Гэнэтхэн эмээ тоорой болчихсон юм шиг санагдав . Эцэст нь хэлэхэд та бүхэндээ
 
Сансрын эрүүл мэндийг хүсье




 
 
 
Бичсэн: piglet | цаг: 20:38 | Уншихад илүүдэхгүй
Холбоос | email -ээр явуулах | Энэ бичлэгийг нийт 384 удаа уншсан. Сэтгэгдэл(7)
Сэтгэгдэл:


xexe. Partyman
Бичсэн: tatah цаг: 20:41, 2009-03-28 | Холбоос | |


эрүүл мэнд чухал шүү...өнгөрсөн өвөл нилээд зүдэрсэн шүү
Бичсэн: dadido цаг: 22:29, 2009-03-27 | Холбоос | |


neg l hudlaa ug baina.ter n muuhai emzeg duschiin. "eruul-huns"

minii huvid tanus-iig sansart udej ugnuu big grin
Бичсэн: mess цаг: 08:00, 2009-03-25 | Холбоос | |


neeree tiim bna. biyee unegui geel bodchihiim hehe. chamd bas sansriin eruul mend!!
Бичсэн: Gishuut цаг: 00:12, 2009-03-25 | Холбоос | |


тэгээд тэр саран дээр очих өдрийн мэндийг өнөөдөр хүргэчий дараа нь мартав муу жөхтөрийгөө big grin
Бичсэн: dao цаг: 21:56, 2009-03-24 | Холбоос | |


tiiishd tmee winking
Бичсэн: piglet цаг: 21:46, 2009-03-24 | Холбоос | |


бага уу гэж хэлдэг биздээ бие чинь дийлэхээ байлаа гэхгүй юу за за наргиа байлаа гол нь эрүүл явбал юу эсийг хийхэвдээ жинхэнээсээ саран дээр очцон тууж явах ч юм билүү big grin

Зассан: dao хэзээ: 2009-3-24 09:54
Бичсэн: dao цаг: 21:44, 2009-03-24 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax