Шинэ блогийн хаяг:
http://pigletbn.blogspot.com

2009-03-20
Автобус бид хоёроо гэж
Сайн байцгаана уу найзуудаа
Сонин сайхан юутай байцгаана даа? Ойрд мэндлээгүй юм шиг санагдаж байх юм. Хэхэ
Пиглет нь хичээлдээ яваад л ... энд дулаарч сэрүүсээд л хаврын өдрүүд эхэлчихсэн хуйсагнаад л байна.

Нээрээ таныг автобусны буудал дээр очиход чинь тэнд дүүрэн шахуу байгаа бүх хүмүүс таньруу харж байсан уу?
Бөөн нүүрнүүд өөдөөс чинь ширтээд л ... тэгээд л та алхсаар яваад  л дунд нь очиж зогсоол...

Намайг яг тэгсэн байхгүй юу. Аймар сонин би бүр эвгүй санагдаад буруутай мэт доошоо хароол зайдуухан шиг нэг газар очоод зогссон. Өдөржин бодов оройжин бодов. Тэгсэн би ямар байсантай энд огт холбоо байхгүй байна билээ. Өөрийгөө өмөөрөх нэг шалтаг олсон. Та тааварлаж амжив уу? хэхэ чадаагүй дээ.
Учир нь тэр үед автобусны буудал дээр байсан хүмүүсийн тал нь суудаг автобус надтай зэрэгцээд ирж байсан юм билээ. Автобус бид хоёр ч олны анхаарлыг нэгэн зэрэг татаад л Муундаг шөө!

Автобусанд юм юм болсоон хө. 3 жил уулзаагүй багийн найзтайгаа тааралдан уулзалдаж. 2 жил уулзаагүй 10 жилийн ангийн андтайгаа хальт мэнд мэдэлцэж тоох нь битгий хэл эргээд нэг харчихдаггүй байсан ангийн хархүү миний мэндийг эрж , танихгүй нэгэнтэй харц тулгаран ичимхийрж, өдөөд байгаа нэгнийг нь тоохгүй царайлан жүжиглэж ахмаддаа суудал тавьж өгөн мишээж суудал гармагц уралдаж суугаад л үүрэглэж нэг үзээд л унтаж нэг үзээд л хамт байгаа хүмүүсийнхээ сонин хачинг сонжиж халамцуу нэгнээс нь зайтайхан шиг л цонхоор нь гадагш ширтсээр явж байтал хүрэх өртөө тодхон хөлөө гишгүүлчихгүй шиг л гарсан даа. Буухдаа бүдэрч унасныг эс тооцвол зүгээрээ хө.
Бичсэн: piglet | цаг: 12:43 | Миний өдрүүд
Холбоос | email -ээр явуулах | Энэ бичлэгийг нийт 387 удаа уншсан. Сэтгэгдэл(8)
Сэтгэгдэл:


avtusand suujiimaar ym bn, ene muu duguigaa yr ni aktalnaa tongue

Boo hoo!
Бичсэн: tatah цаг: 20:42, 2009-03-28 | Холбоос | |


Хэхэ
би ч оюутан болохоос өмнө тийм л байлаа. Одоо ч сайхан визатай гүйнэ шүү дээ.
Хүмүүс тэгээд л байдаг юм. Ойрхоон байж... гээд л өмнөөөс нь харамсаад л smug
Тийм шүү нэг чиглэл бүр налайх орно гэжийн лээ tongue
Бичсэн: piglet цаг: 22:30, 2009-03-27 | Холбоос | |


би ч ойрхон болохоор бараг суудаггүй. Оюутан байхдаа виза авч үзээгүй дээ. Ер нь бүх л насаараа юм юманд ойрхон амьдарч байна даа. Харин даан ч энэ боломжийг яг ашиглаач. Ойрхон тусмаа хоцорно хожигдоно. найз маань атаархаад "Чи ч ойрхноос явах зурлагатай" хүн гэх вэ дээ. сониноос мэдэхгүй мэдэхгүй чиглэлүүд их болсон байна лээ шүү.
Бичсэн: dadido цаг: 22:26, 2009-03-27 | Холбоос | |


za tegeed avtobus udaan yavah zergeer asuudal uusvel joloochiin tavisan duug dagaad duulchih geed l, bi durtai duugaa sonsoj chadku, esul yag goy duu yavj bhad jolooch ni solichihno.
esuul minii durta duu yavj bh yum bol duusgah geed, harin buuh gazar bolchihno, neg udaa duugaa duusgaad hicheeleesee hojigdoj bsiin, happy

nad shig digital hogjim togluulagchgui mp gej yaridag da hun neg iimerhuu l bdin da, busand hehe
Бичсэн: galbaatar цаг: 18:40, 2009-03-21 | Холбоос | |


хэхэ дао одоо хавар болж байгаагийнх ойролцоо байдаг бол сайхан алхчиж байвал тээ гоёшд.
Гэрэлтуяа эгчээ тийм шүү бүр сурчихдаг шд сүүлдээ хэхэ
хэхэ мэсс зүгээр толгой сэгсэрцэн байхымаа хэхэ tongue
Бичсэн: piglet цаг: 21:39, 2009-03-20 | Холбоос | |


chi shuu chinii umnu bus shuu gej..
goshgortson zolig shuu, yaj ichij ulaij gazar shagaij yavsan bol..
not talking
Бичсэн: mess цаг: 15:54, 2009-03-20 | Холбоос | |


Автобусаа гэж... Ойрд суугаагүйм байна. Гэр ажил хоёр ойрхон байхын жаргал нь энэ юм дөөө. Дашрамд автобус та хоёр мундаг шөө
Бичсэн: gereltuya цаг: 13:46, 2009-03-20 | Холбоос | |


яаая автуусанд суух ч аймр шүү би орой болохоор л яадийн билээ гэж боддог болоод байгаа big grin
Бичсэн: dao цаг: 13:32, 2009-03-20 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax