Шинэ блогийн хаяг:
http://pigletbn.blogspot.com

2009-03-17
Нэг сайхан урмын үгээр та хэд хоног сэтгэл таатай явах вэ?


Сайн байна уу? Хүн минь хэхэ
Амьдрах сайхаан... ингээд ирэхээр нь л амьдралд би хайртай болчихдог юм. Өнөөдөр нээх сайхан урмын үг хайртай хүмүүсээсээ сонсоод пиглетийнх нь сэтгэл санаа яг одоо бол тэнгэрт байна өө. Энэ эрч хүчээрээ дэлхийн төгсгөл хүртэл ч явчих юм шиг санагдаж байна. Зовлон бэрхшээл, гуниг гутрал ийм сайхан мэдрэмжийн хажууд юу юм бэ? Байнга дэмжиж урмын үг хайрлах нэгэн надад байна гэдэг тэр хүн маань надаас холдохгүй холбоотой байсаар байна гэдэгт нь итгэлтэй байна гэдэг хичнээн сайхан...
Хүмүүсээ бие биендээ чин сэтгэлээсээ урмын үг хайрлаж инээмсгэлэлээр шагная л даа тэгэх үү
таны хэлсэн ганцхан үг тэр хүнд хичнээн их сэтгэлийн их хүч хайрлаж болохыг та аягүй бол төсөөлөх ч үгүй.

Өнөөдөр ээж минь зүгээр л надад "Миний охин өглөө эрт хичээлтэй юм байна. Одоо хийж байгаагаа болиод эртхэн амар. Өглөө босож чадахгүй шүү" хэмээн хэлсэн нь, найзын маань " өө хөөрхөн галуу шүү" гээд инээсэн нь , аавын маань " манай охин ойрд их хичээж байгаа" гээд эгчид магтсан нь, " Дүүгээ ойрд хараагүй камераар харсан чинь сайхан байнаа... турчихсан ч юм уу гээд" санаа тавин асууж байсан нь, зүгээр л танидаггүй ч гэсэн танимхайрч мэнд мэдэж байдаг найзуудын мэндийн зөрүү, таньчихаад инээмсгэлэж байгаа төрх нь ... бүгд л надад сайхан санагдсан. Зүгээр л намайг байгаа гэдгийг мэдрүүлж надруу харж инээж байгаад нь би баярлачихсан. Миний хийж байгааг үнэлж байгаагаар маань хайрлаж байгаа хүмүүст би баярласан. Одоо ч гэсэн би баярласан хэвээр найзынхаа надад зориулж  флашанд маань хийж өгсөн дуунуудыг сонсоод сууж байна. Жаахан ч гэсэн сэтгэл гаргаж миний төлөө гэж сэтгэл гаргасан болгоныг, тэнэг үйлдлүүдийг минь хүртэл чимээгүй хүлээн зөвшөөрч хожим нь сануулж хамтдаа шоолдог тэр мөчүүдийг үг болгоны үнэ цэнийг мэдрүүлж надад зориулан хэлж байсан сургааль үгс, сэтгэгдлүүдийг би дотроо бодон инээмсэглэж сууна... сайхаан сайхан бүгд сайхан... happy

Бичсэн: piglet | цаг: 01:11 | Амьдрал үргэлж сайхнаараа
Холбоос | email -ээр явуулах | Энэ бичлэгийг нийт 625 удаа уншсан. Сэтгэгдэл(12)
Сэтгэгдэл:


gelee jaahan sanatsan bsiimuda

oolgiishd, SAIHAN ugeer sar hooson yvnooo, Yar good
Бичсэн: tatah цаг: 20:43, 2009-03-28 | Холбоос | |


яаяа американбоё маань ороод иржээ баярлав happy
Бичсэн: piglet цаг: 19:02, 2009-03-19 | Холбоос | |


болж өгвөл хүнээс саихан үг сонсох дуртаи шүү. Би бас хэлэх дуртаи. хэд хоног даасан саихан үгийн хүч ч саихан шүү
Бичсэн: american boy цаг: 12:41, 2009-03-19 | Холбоос | |


баярласанд баярлалаа гэхгүй юу хэ хэ big grin
Бичсэн: dao цаг: 19:13, 2009-03-17 | Холбоос | |


Сэтгэгдэл бичиж зав гарган уншсан найзууддаа бүгдэд нь баярлалаа happy
big hug
Бичсэн: piglet цаг: 19:12, 2009-03-17 | Холбоос | |


hi piglet,

anx udaa chinii blogoor zochilloo.goe bichlegteimaa,orj unshij bnaa.xund uram xairlax gedeg mash aguu gedgiig bi yagaad ch um mash ix medersiin.tiim l ugiig xunees sonsox goe shuu te,
bayarlalaa,amjilt xusie

Ari
Бичсэн: Ari (зочин) цаг: 17:08, 2009-03-17 | Холбоос | |


tiim shuu. zugeer l namaig baigaa gedgiig medruulj mederch baigaa buhend bayarlah zov shuu.
Бичсэн: Зэрэглээ цаг: 14:49, 2009-03-17 | Холбоос | |


Уулзасан хүн бүхэндээ урмын үг хэлэхийг яар магадгүй дахиад уулзахгүй ч юм билүү гэсэн үг бас байдгий big grin
Бичсэн: dao цаг: 10:31, 2009-03-17 | Холбоос | |


Хүмүүсээ бие биендээ урам хайрла
Хүсэл зориг бадраах бүлээн дулаан үгс хайрла гэдэг билүү...

гэхдээ ойлохгүй хүнд ойлгомжгүй юм хэлснээс хэлээгүй нь дээр юм билээ шүү л гэж...
Бичсэн: xvv цаг: 09:56, 2009-03-17 | Холбоос | |


Амьдралд хайртай бай... Өөртөө дандаа л ингэж хэлдийн. Би заримдаа хэн нэгний санаандгүй хэлсэн үгэнд жигтэйхэн үнэмшээд сэтгэл сайхан болчихоод инээд алдаад алхалдаг. Баярлаж байна... Амжилт
Бичсэн: gereltuya цаг: 08:31, 2009-03-17 | Холбоос | |


bichkenee yasan yasan genee,
"танидаггүй ч гэсэн танимхайрч мэнд мэдэж байдаг" - ene bi yu te gesen happy
Бичсэн: mess цаг: 07:47, 2009-03-17 | Холбоос | |


Амьдралыг ингэж өөдрөгөөр хардаг хүмүүс өөдрөг амьдралыг туулдаг гэж би боддог.
Чиний бичсэнийг бас уншаад хэд хоног өөдрөг явах хүмүүс бий байх.
Баярлалаа
Бичсэн: Blessing Tara цаг: 04:07, 2009-03-17 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax