Сайн уу залуучуудаа амьдралын харгуй сайн сайхнаар цэцэглэж л яваа биздээ?
..Хүмүүс жолоогоо бариал би хажууд нь зам гарах гээд л эсрэг талд буудал дээр хүмүүс автобус хүлээгээд л нэгэн хэсэг хүмүүс мөнгө олж болох тэр л ертөнцийн талаар бодоостой... харин миний хажууд найз минь голын урсгал адил урсах машины хөдөлгөөнөөс айсан бололтой арагшаа нэг алхам хойшилж харин харц нь машинуудлуу сайтар лавлавал зүгээр л ширтээстэй бодол нь харин өдрийн лекцэн дээр таарсан бондгор залууг бодоостой... ард минь сургууль маань 66 жилийн түүхээ үүрч хязгааргүй үргэлжлэх оюутны хөлд дарагдан эрдэмтэн багш, судлаач нар маань тэдэн дунд инээмсэглэн, мэндэлсэн нэгэнд нь хариу мэндлэх тэрхэн агшинд сахилгагүй нэгний шидсэн малгай дээр гишгэхэд бантсан оюутан эмээсэн багш хоёрыг харсан өлгүүрчин эмээ залуу насныхаа анхны хайрын учралыг бодоостой...өлгүүрчинийг хүлээж цөхөрсөн бас даарсан хэдэн ганган тас тас хөхөрсөн охидын нэг нь саяхан татсан тамхины утаагаа арилгахаар жижиг сүрчигийг хайр найргүй цацахуйяа өчигдөр шөнийн таксины жолоочын ач тусыг бодоостой...тамхины эхүүн үнэр хамар цоргих үест эргэн харсан идэр насны залуу эр гайхах харуусах хослосон харцаар утсаа гарган цагаа харахуйяа хайртай эхнэр өхөөрдөм эхнэр нь инээмсгэлэн угтахад хайрынх нь инээмсэглэл бодогдоостой...ганган утас хээнцэр хувцасыг олны дундаас анзаарсан халаасны хулгайчын нүд утас хийсэн хармай, чанарлаг хүрэн түрийвч хоёрыг харцаараа тэмтрэхүйеээ оюунд нь цэнхэр улаан ногоон дэвсгэртүүд хийгээд дүүдээ авч өгөх шинэ цүнх бодогдоостой...харин алс тэртээд хүний нутагт түүний эгч нь өнөөдрийн цалингаа хадгаламжиндаа хийчихсэн цээжиндээ бардам оюундаа алс ирээдүйн жаргалтай гэр бүлийг бодоостой...
...эргэх хорвоод хэн нэгний сэтгэлийн утасны үзүүр нөгөөхийнхтэй сүлбэлдэж өөр нэгнийхийг хүчтэйхэн угзархад холын нэгнийх нь тасардаг нь жам агаад хаанаас ч юм ахиад л нэг нь холбогдож бас ширэлдэж байдаг бөлгөө...