Шинэ блогийн хаяг:
http://pigletbn.blogspot.com

2008-12-08
өөртэйгөө ярилцав.

 
Сайн уу?
-сайн
-яагаад ойрдоо блогтоо бичлэг оруулахгүй байгаа юм?
-яахав дээ, бусад хүмүүсийн блогуудыг уншаад харьцуулаад үзсэн чинь шал дэмий зүйл хийгээд байгаа юмуу даа гэж бодоод
-өө тэгээ юу, гэхдээ бусдын юу хийдэг нь чамд хамаатай гэжүү?
-үгүй л дээ
-Тэгээд яасан юм бэ? атаархаа юу?
-магадгүй л юм. Яг л өөрөөсөө илүү нэгэнд атаархдаг шиг...
-Чи тэдэн шиг болохыг хүсээ юу?
-Тиймээ бүр илүү ч болмоор санагдаад
-Тэгвэл жаахан хичээгээл тийм болчих л доо. Чи чадна ш дээ
-Тиймээ залхуу хүрээд байна. Зүгээр л бүх юмнаас залхаад л ...
-за байз хэднээс хойш бичлэг оруулаагүй юм бэ дээ... 3 4 хоног . Тэрнээс хойш ийм сэтгэгдэл төрөөд байгаа гэж ойлгож болох уу?
-Тиймээ тэгж хэлж болно... ер нь миний хийж бүтээж байгаа юм алга. Сайхан яваад л байна...
-Аанхаа.. тэр ч муу даа. Чи ууг нь ийм үед яах ёстойгоо мэднэ ш дээ
-Тийм л дээ . Гэхдээ чи намайг ийм байдалтай удаахгүйн тулд ахиад сануулаад өг тэгэхүү?
-за яахав, тэгье дээ. Битгий дахиж ингээрэй за юу? өнөөх баясгалантай, эрч хүчтй байдал чинь хаачсан юм?
-Өдрийн ихэнхийг эрч хүчтэй, баяртайгаар өнгрөөж байгаа. гэхдээ хүн бусдыг хуурч чаддаг ч өөрийгөө хуурж чаддаггүй гэж үнэн юмаа. Дахиж ингэхгүйг хичээнээ.
-За сайн байна. Одоо бол хичээл дуусах гээд чамд зөндөө л хийж бүтээх зүйл байгаа шүү дээ. Тэгэхээр ингэж болохгүй.Чи ийм өөдрөг биш, жаахан гуниглангуй болсоныгоо ямар учиртай гэж бодож байна?
-Магадгүй салалтын үр дагавар одоо л над дээр тусаж байгаа юм боловуу? үгүй байхаа зүгээр л хоёулаа байдаг буюу үерхдэг хүмүүс ганцаараа хүмүүсийг бодвол түшиг тулгуур их үгүйлдэг гэсэн тйим болохоор ингэсэн юм боловуу?
-Үгүй байхаа. ТА хоёр салах нь нилээд хэд хоногын өмнөөс л чамд мэдрэгдэж эхэлсэн биз дээ аан? тэгээд ч чи сальяа гэсэн тэгэхээр чи түүний орон зай хэрэггүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм бишүү?
-Тийм нь ч тийм. би хайртай хүн ээ гэхээс илүү зүгээр л түүний эзэлж буй байр суурийг нөхөх зүйл олдохгүй байгаад ингэж байх. Гэхдээ би тэрнийг өөрийнхөө амьдралын утга учир байсан гэж бодохгүй байн.
-Тийм л байгаасай. Чи ч хааяа учир нь олддоггүй нөхөр шүү. Нээрээ чи тэр орон зайгаа өөр хэн нэгэнээр нөхөж болно шүү дээ. Тиймээс эрчимтэй хайгаад үз. Явж явж амьдрал чинь гэнэтийн бэлгээр дүүрэн. Юу ч тохиолдож болно. Сая чиний зурхайг уншлаа. Энэ долоо хоногийн дундуур гайхамшигтай үйл явдал болно гэж байна тэгэхээр бэлэн бай за?
-За тэгье. Уг нь оролдож үзсн гэхдээ бүтэж байгаа юм алга аа. Хүсэхгүй байгаа юм шиг хирнээ хэн нэгнийг үгүйлээд л ... таалагдсан нэгэнтэйгээ цааш үргэлжлүүлэн тогтвортой харьцаа тогтооно гхээс нэг л зүрхшээх шг...
-Чи чинь эрс шийдэмгий, иймэрхүү зүйлийг тэгж их хүндээр тусгаж аваад байдаггүй сэн. Яагаав? зүгээр дээ
чи өөрийнхөө бичсэн little boat бичлэг ээ санаж байна уу?
- Тйимээ санаж байна.
-ТЭрэн дээрээ чи "хөлөг онгоцыг зогсоолд байлгах гж худалдан авдаггүй" гэсэн байхаа. Тийм болохоор үзээд л алд болохгүй бол тэр л биз. Магадгүй сайхан дурсамж үлдэж чамд шинэ мэдрэмж, шинэ амьдралыг авчрах ч юм билүү? тийм биз дээ?
-Тиймээ. Яг одоо бол миний толгойнд маш олон зүйл зэрэг зэрэг бодогдод байна.
-Битгий олон юм бодоо өнөөдрийн асуудал чамд асуудал мэт харагдаж байвч үүнийг давсны дараа бол энэ аль хэдийн дурсамж болж орхино. Магад чи өөрийгөө шоолно биз. Тэгээд ч энэ бол асуудал биш Дашбалбар гуйн шүлэг дээр бичсэн байдаг ш дээ. "Өнөөдөр чи инээж нөгөө чинь уйлахад Өөр нэгэн өдөр чи уйлж нөгөөх чинь дуулах болно" гэдэг . ЭНэ бол амьдралын өчүүхэн хэсэг дээр нь чи залуу байна Иймхэн зүйлд хайран цагаа дэмий үрж гунихарч өнгрүүлэх хэрэггүй за юу
-ЗА за ойлголоо тэгэхээр үүнийг асуудал биш юм байна гэж бодлоо.Аль болох би хурдан бүх ажлаа дуусгачихаад чамтай эргээд холбогдоноо за
-Сайн байна, Тэгээрэй. Тэгвэл одоо хийх ёстой юмаа эхнээс нь хийж эхэлбэл яасан юм?
-Болж байна. Яг одооноос эхэллээ...


Бичсэн: piglet | цаг: 20:56 | Мэдрэмжүүд
Холбоос | email -ээр явуулах | Энэ бичлэгийг нийт 317 удаа уншсан. Сэтгэгдэл(5)
Сэтгэгдэл:


одоо блог бичихээ больсон нэг найз маань байдаг.

намайг одоо болтол бичиж байгаа юм уу гээд л гайхдын.
тэр яах гэж бичээд байгаа юм бэ гэж бодох үе гарсан гэсэн. тэгээд л больцон юм билээ.

надад ч бас тийм юм бодогдож байсан. бодогдохоо больчихоор нь блогтойгоо нөхөрлөөд л байж байна даа happy
Бичсэн: galbaatar цаг: 21:51, 2008-12-19 | Холбоос | |


hehe
тм бнуу цаагуур чинь тэгж үү хэхэ
яахав дээ надад ч бас тийм бодол орж ирсэн гэхдээ өөрийнхөөрөө байнаа winking
Бичсэн: piglet цаг: 20:59, 2008-12-11 | Холбоос | |


Хүүүеээээээээээ өнөөдөр чинь юу болчихсон юм бэ? Хаашаа л орно блог тийм ийм, ингэж тэгж бичмээр байна гэсэн үгс. Хэцүү байнаааааа... Ингэж дүгнэж цэгнээд байх юм бол бүгдээрээ сонин хэвлэлд ажилд орсон нь дээр юм шигээ... өөрийнхөөөөөөөрөөөөө байж, өөрийнхөө бичих зүйлээ бичээд л байвал энэ блогийн чинь утга учир байгаа юм бишүү таминь ээээээээ
Бичсэн: gereltuya цаг: 15:38, 2008-12-11 | Холбоос | |


болж бна урагшаа. амжилт хүсий
Бичсэн: american boy цаг: 05:08, 2008-12-11 | Холбоос | |


хахахахаах,,,, айхтар юмдаа
Бичсэн: tatah цаг: 06:13, 2008-12-10 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax