За
Хаврын эрс дулааралтай нарлаг өдрийн мэндийг хүргэе .
Сайн сууцгааж байгаа биз дээ
Пиглет нь ханиад хүрээд тэрэндээ хэд хоног түүртээд баларсан л юм боллоо. Одоо овоо гайгүй болсон тул өрвийчөөд комоо асаагаад сууж байна.
- Оршил: ХҮмүүс ярьж эхлэнэ. Ёоооох... хосуудын баяр боллоо гээл тэгэнгүүт Нээрээ болох гэж байгаа юм байна шд. Яая дөө.... нөгөөх нь баяраас өмнө партнертай болоод бут авна аа гээл . Баленчын баярын сюрприз зарлалаа, тэдэн хувийн хямдралыг бас тэр нэг оргилуун дарстай бэлгэлнэ.
- Бэлтгэл үе: /зурагтаар/ за ингээд Баленчын баяр болох гэж байгаатай холбогдуулан телевиз үзэгчиддээ зориулан Баленчын баярын түүхийг сонирхуульяа.... "эхлээд ингээд нэг эрэгтэй бас нэг эмэгтэй байж гэнэ. Тэгээд явж байтал гэрлэхээр болоод гэрлүүлдэггүйн, уур нь хүрсэн хоёр нэг Баленчыг дарамтлаж байгаад гэрлэлтээ батлуулсан юм гэдэг. Тэгсэн өнөөх Баленчыг нь төрд тэрсэлсэн хэргээр цаазаар авчихсан гэсэн . Тиймээс түүний дурсгалыг хүндэтгэн энэхүү өдрийг Баленчын баяр нэрийдэн дэлхийн дурлалт хосууд тэмдгэлдэг болсон юм гэдэг. ум маани бад ми хум Бум сайн амгалан болтугай.
- Ид үе: Хаа сайгүй гэгээн Баленчын баярын мэнд!!! Сарнай зарж байна школад дууссан гээл . Утас энэ тэр хальт дуугараал мсж энэ тэр ирээл аягүй хөөрхөн "Би чамд сайн ... " гээл тэгэнгүүт өнөөх чинь итгэхгүй синдром нь хөдлөж байна гээл тоохгүй энэ тэр. Тэгээл гадаа гарах юм бол энд тэндгүй бүх насны хоёр хун ууд сарнай энэтэр хаа сайгүй... зарим эрчүүд " энэ өдөр чинь эмэгтэй нь хайраа илчилж школад бэлгэлдэг байхгүй юу" гэж мэдэмхийрээл нууцхан горьддог байх шүү. Тэгсэн яав нөгөө талд бас нэг эмэгтэй нөхдүүд санаашираал.... . За ингээд ирэхийн алдад зурагт, компьютер, утас бүгдийг унтрааж хөшигөө хаагаад /горьдлого байвал утсаа нээлттэй орхиноо/ нүдээ аньж орон дээрээ тэрийж хэвтэж байгаад орой болохын алдад лаа асааж хүслээ шивнээд цагаан будаа сүүтэй хийж идээд нам унтааский!
- Төгсгөл: Хэд хоногтоо ядарч байсан бол жинхэнэ өөрөө өөрийнхөө Би-г олж аваад сайхан амарчихсан учираас толгой тархи сэргэлэн, цагаан хоол идсэн тул бас ч үгүй ходоод гэдэс хөнгөн шинэ өдөр тул наран мандчихсан. Нарлуу харж нэг мишээчихээд л найз залуу, бүсгүйтэй найзууд дээрээ очиж Баленчын баярын сонин сонсохоор чавхдана шүү дээ.