Зөвхөн чиний төлөө би зүрхээ өгье
Зуун жил ганцаардсан ч хамаагүй ээ
Зөвхөн өнөөдрийг чи надад бэлэглээч
Чиний л аз жаргалын төлөө би зүрхээ зүсье
Чин хүсэл минь биелэхгүй байсан ч хамаагүй ээ
Чи харин ганцхан өнөөдрийг надтай өнгөрүүлээч
Цагаахан инээдийн чинь төлөө би сэтгэлээ өгье
Цангасан сэтгэл минь ханахгүй байсан ч хамаагүй ээ
Цор ганц удаа тохиох жилийн энэ өдрийг надтай үдээч
Сүүлт од шиг амьдралын чинь төлөө би амиа өгье
Сүнс болж үүрдийн сүг болсон ч хамаагүй ээ
Сайхан чи минь л надтай энэ үдшийг өнгөрүүлээч
Далай шиг баян оддын дундаас нэгийг нь ч би өгч чадахгүй ээ
Дан ганц миний сэтгэлд үл багтах "хайраа" чамд мэдрүүлэх гэсийм
Дурлал хайрын минь эзэн чи минь харин өнөөдрийг надад бэлэглээч...