Энэ мэдээг явуулагч Тв нь бодоод байхнээ солонгос кино бага гаргадаг юм байна. Саяны өнгөрсөн хагас сайнд байх аа НАрны охин гэдэг солонгос кино гарч бараг л манай ангийн бүх охид түүгээр сэтгэл санаагаа хөглөж тэр киногоор зарим авгай нар амьдарсан байх. Үнэхээр бидний сэтгэл зүрхийг Солонгос кино хөглөж эзэмдэж байсан үе Өвлийн хайрын дуу. Цэцгийн хүлэмж Би чамд хайртай гээд л тэдгээр киноноос эхлэлтэй санагдаж байна. Үнэхээр Солонгос кино Монгол хүнийг устгаж байна гэж үү?.... би нэг л санал нийлэхгүй байна. Магадгүй энэ мэдээгээр гарсан Солонгост автагдсан залуу үеийнхэний нэг нь би байх.
Тэгвэл Солонгос кино бидэнд юуг өгсөн юм бол? /Зөвхөн миний бодол шүү/
- Уба, ажима аюгүүү Чанвуу ажа ажа амжилт гээд л баахан үгс орж ирсэн. Чамирхах болсон. Гэхдээ энэ дундаас хамгийн авууштай нь " ХАйртай шүү" гэдэг үгийг бид ихээр хэрэглэдэг болсон.
+ Киноны гол баатар бүсгүйчүүдийг дуурайж эхэлсэн. Үнэндээ бол моод монголоор дуусдаг байсан шүү дээ
- Цаг хугацааг ч сайхан гарздсан биз дээ
+Солонгосруу маш ихээр хүмүүс явах болсон. Эргээд энэ нь эерэг өөрчлөлтүүдийг авчирсан нь давамгай гэж би боддог
-Солонгосчуудыг кинон дээрх шиг нь төсөөлж олон ч хүмүүст монголчууд хулхидуулсан
+Солонгос орныг илт сонирхох болж олон мянган залуус тэтгэлэгт хамрагдан хувиараа ч болсон явах болсон.
-
+
За тэгвэл эсрэгээр нь Америк холливуудын кино кино одууд бидэнд яаж нөлөөлж буй юм бол?
Солонгосоос ялгаатай юу?
Бид ямар кино гарч байгааг харж өөрчлөгдөж эсвэл тэр улсруу нь сүжрэн гүйлдэх махан толгойтнууд юм уу?
би тэгж бодохгүй байна. Би тийм гэж бодохыг ч хүсэхгүй байна.
Монгол залуус өнөөдөр зорилго тавиад хөдөлмөрлөж байна. Монгол залуус өнөөдөр дэлхийн боловсрол, чадварыг эзэмшихээр суралцаж байна. Монгол залуус дэлхийн томоохон байгууллага корпорацуудад гологдолгүй ажиллаж чадаж байна. Монгол залуус өнөөдөр сайн санааны үйлс, буяны ажил, байгаль орчиноо хамгаалах аянд нэгдэн хамтаараа бүхнийг бүтээж байна. Монгол залуу дэлхийг тойрон аялаж Монгол залуус дэлхийн өндөрлөгт гарч Монгол залуу олимпын медаль авч Монгол залуус дэлхийн сонгодогуудтай зэрэгцэн урлагт хүчин зүтгэж Монгол залууг шүтэн биширж ч байна.
Би монгол залуусыг өнгөрснөөс суралцаж энэ нийгмээ мэдэрч чаддаг, боловсрол ур чадварын төлөө махран зүтгэдэг ирээдүйдээ итгэдэг улс орноо хөгжүүлэх чин эрмэлзлэлтэй өөртөө итгэлтэй авьяаслаг шинийг санаачлагч өөрсдийн гэсэн үзэл бодол итгэл үнэмшилтэй манлайлагч нар гэж боддог.
Одоо байгаа монголыг цоо шинэ өндөр хөгжилтэй Монгол болгон өөрчилөх шинэ эринд ойртож өдөр ирэх тусам өөрчлөн шинэчлэлт, хөгжил дэвшил бий болж байгаа дээр нь энэ улс энэ нийгмийн сэтгэлгээ залуу сэтгэлгээгээр сэлбэгдэж байгаа гэдэгт итгэдэг.
Өнөө үеийн залуус өөрчлөлтийг авчирдаг өөрчлөлтийг бий болгодог бас бүтээдэг хүмүүс.
Би итгэдэг.
Бидний үеийн залуус ийм л хүмүүс.

ter kinonuudiig ni uzeh yamsan, TV-tei ch boloosoi,
tv aimar goy,tv aimar goy
he he