Цас бударч цаг агаар хүйтэрсэн өдрийн мэнд хүргэе
Өнөөдөр ч билүү өчигдөр ч билүү гэнэт нэг зүйл санаанд ороод ... Кармагийн цуврал номнууд байдаг шүү дээ. Түүнийг би нилээн дээхэн үед уншиж байлаа. Ерөнхий зүйл нь таалагдсан ч нэг л зүйл санаанаас гардаггүй юм. Одоогоор сайн санахгүй байгаа болохоор буруу зөрүү ярьж байж магадгүй шүү намайг өршөөгөөрэй. Тэнд нэг бясалгалын чанартай дасгал байсан. Бодол санаагаа зогсоох тухай юм л даа. Хүн ер нь сэрүүн л байгаа бол толгойд нь байнга элдэв зүйлийн тухай бодол эргэлдэж зогсолтгүй урсаж байдаг гэнэ. Тиймээс хүн огт юм бодохгүй байна гэж байхгүй бөгөөд тодорхой дасгал сургуулилтын дүнд зогсоох боломжтой болдог гэж байсан санагдана. Яг яаж вэ гэж үү өөрийн оюун санаанд байгаа элдэв янзын бодлуудыг өрөөнд дотор буй тавилгуудын адилаар төсөөлж нэг нэгээр нь гаргаж тавьж байгаагаар төсөөлж аажмаар юм бодолгүй тархиа чөлөөлөх болно. Аажимдаа бодол бодохгүй байх хугацаа ихэсдээг гэж... тэгвэл бид байнга юм бодож байдаг. Харж байгаа сонсож байгаа зүйлийнхээ тухай
тэгвэл бид төрөөд юу гэж бодсон бол?
...болдогсон бол бодол бүхнээ дискэнд хадгалах юмсан. Ном болговол даац хэтэрнэ. Флаш дискэнд хийвэл эрх биш байж болох байх. Гэхдээ хэдэн флаш хэрэгтэй бол эсвэл хард диск хэрэгтэй юу бодол бүхнийг хадгалах багтаамжтай эд магадгүй хаана ч байхгүй биз. Тиймээс бидний бодол голын урсгал шиг урсаж байдаг биз. Бодлын хүч гэхдээ бодсоноос минь ч их байх нь бий...