Шинэ блогийн хаяг:
http://pigletbn.blogspot.com

2009-4-2

Жаахан энэ тэндхийн блогуудаар хальтхан шагайсан чинь хаврын тухай сэтгэгдэл бодрол заавал ч үгүй байнаа.
Хавар гээч нь хүний сэтгэлийг жаахан жаахан бүр хэтрүүлээд эргүүлээд сэвсэлзүүлээд сийгүүлээд гуужуулаад гундаагаад дэвэргээд хөөргөөд далийлгаад ташууруулж зэлрүүлээд өвчлүүлж бас бяр амтагдуулж байгаа бололтой.
Пиглетээр нь сонин юмгүй дээ тайван шахуу. Нүдний шилээ солисноос өөр сонингүй. Аймар том болгочихсон хохо
Лааг баяртай happy ending кино үзчээд сууж байтал гэнэтхэн уур хүрээд явчихдаг юм даа.
Яасан юм бүү мэд. Уур хүрээд л бухимдаад л ... би уг нь уурлахыг хүсдэггүй.
...
2009-3-30
Гэнэт ухаан ороод сэрээд харсан би ганцаараа сууж байх бололтой юмаа.
Өнөө муу пиглет чинь хичээлдээ анхаарал тавиад мөнгийг нь төлж байгаагийнх сураад гарьяа гэж бодоод байдаг болсон юм. Нэг хичээлийн даалгавар хийх гээд ухантаад сууна. Ганцаараа...
Хамтран ажиллаж бүгдээрээ санаа оноогоо солилцоод нэг үр бүтээлтэйхэн шиг зүйл гаргах гээгүй юм бол яах гэж баг гэсэн нэр зүүгээд багийн гишүүд болцгоодог юм бэ. Зүгээр л би ганцаараа эсвэл тэрэнтэй цуг хамтарч болно шдээ.
Баг юм чинь гээд хамтарч хийе гээд хэдэн сэтгэл санаа толгой хоёр нь хэдэн тийшээ харчихсан нөхдүүдийг цуглуулаад суусан...
2009-3-26


Чамтай зөвхөн тааралдхыг хүсдэг нь Би бол хэр хүлээх ёстой юм бол?
Би ч ихийг хүсдэггүй. Ер нь бол чамаас юу ч хүсдэггүй. Чамайг ганцхан харахыг хүсдэг.
Энэ тийм ч том хүсэл биш тийм биз? гэхдээ биелдэггүй. Чи хол байгаа. Энд байсан ч чи надад харагддаггүй.
Хааяа чамтай адил хүмүүсийг би чамайг байгаасай гэж ихээр хүсэх юм...
Өнөөдөр нэг л өдөр... тэр өдөртэй ижилхэн. Онцын ач холбогдол байхгүй тэр л өдөртэй их ижилхэн.
Бүрхэг бүүдгэр. Хуйсгануур салхитай. Ядарч ирээд цонхны ойролцоо унтах гэж хичээсэн. Яг адилхан.
Ялгаа нь чи миний амьдралд алга. Бидний дунд юу ч алга. Зүрхэндэ...
2009-3-24


За сайн байцгаана уу эрхэм нөхдүүд ээ?
Юу хийцгээгээд л байна даа?
Пиглет нь бичлэг оруулалгүй нээх удчихсан ч юм шиг санагдаад байх юм.
За За аягүй бол дандаа тэгж санагддаг ч байж магадгүй.  
 
Энэ долоо хоногийн хамгийн дуулиантай явдал бол миний хувьд саран дээр эмэгтэй тоорой буюу би согтуу буусан явдал бус харин өвдсөн нь байлаа даа хөөрхий. Зайлуул амралтын хоёр өдөрт өдөржин шөнөжин толгой нуруу туруу гэж өвдөж унтаж сэрж халуурч боссоор таарсан. Бас хажуугаар нь сэмхэн нет ээр ороод байгаа юмаа. Жаахан байхдаа эм ууж үзэх юмсан. Яаж халуурдаг юм бол өвдөөд эмнэлэгт хэвтхийнс...
2009-3-20
Сайн байцгаана уу найзуудаа
Сонин сайхан юутай байцгаана даа? Ойрд мэндлээгүй юм шиг санагдаж байх юм. Хэхэ
Пиглет нь хичээлдээ яваад л ... энд дулаарч сэрүүсээд л хаврын өдрүүд эхэлчихсэн хуйсагнаад л байна.

Нээрээ таныг автобусны буудал дээр очиход чинь тэнд дүүрэн шахуу байгаа бүх хүмүүс таньруу харж байсан уу?
Бөөн нүүрнүүд өөдөөс чинь ширтээд л ... тэгээд л та алхсаар яваад  л дунд нь очиж зогсоол...

Намайг яг тэгсэн байхгүй юу. Аймар сонин би бүр эвгүй санагдаад буруутай мэт доошоо хароол зайдуухан шиг нэг газар очоод зогссон. Өдөржин бодов оройжин бодов. Тэгсэн би ямар байс...
2009-3-17


Сайн байна уу? Хүн минь хэхэ
Амьдрах сайхаан... ингээд ирэхээр нь л амьдралд би хайртай болчихдог юм. Өнөөдөр нээх сайхан урмын үг хайртай хүмүүсээсээ сонсоод пиглетийнх нь сэтгэл санаа яг одоо бол тэнгэрт байна өө. Энэ эрч хүчээрээ дэлхийн төгсгөл хүртэл ч явчих юм шиг санагдаж байна. Зовлон бэрхшээл, гуниг гутрал ийм сайхан мэдрэмжийн хажууд юу юм бэ? Байнга дэмжиж урмын үг хайрлах нэгэн надад байна гэдэг тэр хүн маань надаас холдохгүй холбоотой байсаар байна гэдэгт нь итгэлтэй байна гэдэг хичнээн сайхан...
Хүмүүсээ бие биендээ чин сэтгэлээсээ урмын үг хайрлаж инээмсгэлэлээр шагная л ...
2009-3-12
2009-3-10
  
Art by Arash Rezghibarez
 
   Хов хоосон ертөнцийн хязгаарт өөрөөсөө би өөрийгөө олох гэж сууна. Тэнд байдаг хүн бүр оршиж байгаа мэт дүр эсгэх боловч мөн чанартаа орхигдсон хүний сүгүүд орилоо сармагчны үр сад юм. Дуулдах төдий авиа гаргаж ярилцах агаад чанга хоолой гэгч юу болохыг эс мэднэ. Цаашлаад хүний ёсоор амьдарна гэж юу болохыг ч үл мэднэ. Хүлээсэн анзаарсан хайсан гээд тооцвол тэднийг тэнд байдгийг мартах хэмжээний он цаг улиран одож... би хүртэл өөрийгөө хэн бэ гэдгийг мартсан байхад бэдрэн хэсүүчлэх тэд мэднэ гэдэг юу л бол...
     Он жилүүд өнгөрч эрт цагт гэж эхлэх үлгэр ...
2009-3-8
Энэ хорвоод мэндэлсэн нийт халамжит ээжүүд болон үзэсгэлэн гоо охид бүсгүйчүүддээ
Олон улсын эмэгтэйчүүд баярын мэндийг хүргэе!
Бүгдээрээ сайхан баярлаарай

 
Ингээд зарим хүмүүст хэрэг болох болов уу хэмээгээд өөрт ирсэн мсж мэндчилгээний үгсийг оруулчихлаа.

Алаг хорвоод мэндэлсэн
Ариун нандин бүсгүй чамд
Аз жаргал бэлэглэн
Ариун хайрыг хүсэж
Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндийг хүргэе

Хан хорвоогийн хатуу бүхнийг зөөллөж явдаг
Хүмүүн төрөлхтний эх болсон
Хүндэт эмэгтэй таньд
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе

Эрхэм бүхний дээд
Эн...
idiomatic-dormant